Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинзо Абэ Тегераны талтай Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцэнэ

  Б.Оюун 2019-06-13 205

Арлын Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Исламын БН Иран улсад албаны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ энэ сарын 12-14-ны өдрүүдэд Иран улсад айлчилж, Ираны төрийн тэргүүн Хасан Роухани болон энэ улсын шашны тэргүүн, аятолла Али Хаменеи нартай нүүр тулан уулзаж, яриа хэлэлцээр хийж байгаа юм.

Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Ираны эрх баригчидтай Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралыг бууруулах, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах асуудлыг юуны түрүүнд хэлэлцэхээр төлөвлөжээ.

Японы ерөнхий сайдын айлчлалын гол зорилгыг гадны ажиглагчид энэ сарын сүүлээр Японы Осака хотноо болох Их Хорийн бүлгийн дээд уулзалтад Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеиг урьж оролцуулан, улмаар Их Хорийн уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзуулах явдал гэж харж байна.

Иран улсыг зорин мордохоосоо өмнө Шинзо Абэ: -Япон улс Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй тогтвортой байдал тогтооход өөрийн зүгээс шаардагдах хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн Шинзо Абэ айлчлалынхаа үеэр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээг хадгалж, хүчин төгөлдөр мөрдөх нь зүйтэй гэж үзэн энэ дагуух байр сууриа Тегераны талтай хуваалцах гэнэ. Ираны тал арлын Японы ерөнхий сайдын хийх айлчлалыг хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн албаны айлчлал гэдгийг нь онцолж байна. Олон улсын ажиглагчид Японы ерөнхий сайдын Иран улсад хийж байгаа айлчлалыг Токио болон Тегераны хоорондын харилцааг бэхжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган тэлэх зорилготой чухал айлчлал гэж үзэж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө