Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хогийн цэг байсан газар хүн бүхний зорих дуртай цэцэрлэгт хүрээлэн болсон нь

  Г.Бадамлянхуа 2019-06-12 848

Дээх нь үед “Чулуун точка” гэж нэрлэгддэг байсан энэ газрын цөөрөм нь ширгэсээр 2000-аад оны үед хогийн цэг болон хувирчээ. Харин иргэн С. Өлзийтогтох хогийн цэгийг гэр бүлийн гишүүдийн хамтаар цэвэрлэн, Чингэлтэй дүүргийн оршин суугчдын амарч, тухлах дуртай “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон юм. 400 орчим шуудай хогийг түүж,  цэвэрлэн 2012 оны хавраас эхлэн С. Өлзийтогтох өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр та бүхний харж байгаа энэ байгууламжийг бүтээсэн байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн талаар бид өнгөрсөн жил сурвалжлага бэлтгэж байсан юм.

Өнгөрсөн жил Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, багачуудад зориулагдсан сургалтын төвийг байгуулахаар иргэн С. Өлзийтогтох бэлтгэлээ базааж байсан юм. Харин одоо сургалтын төв үйл ажиллагаагаа эхэлжээ. Номын сантай ч болсон байна.

Нуурын баруун хойд хэсгийн 20-иод метр өндөртэй ханыг хиймэл ханан хад болгох ажлаа эхлэхээр төлөвлөжээ. Тун удахгүй Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнг болон ойр орчмыг нь  өндөрлөгөөс тольдох Гэрэлт цамхаг байгуулахаар зэхэж байгаа юм. Зун нь иргэд завиар зугаалж, шувууд ундаалдаг ногоон нуур өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болдог. Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулагч С. Өлзийтогтох: Аз жаргалтай, ая тухтай амьдрал өндөр албан тушаал, эрх мэдлээр хэмжигдэхгүй, сайхан амьдралыг хүн өөрийн гараар бүтээж, бүтээсэн амьдралаасаа аз жаргалыг мэдэрдэг хэмээсэн юм.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө