Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-05-24 4593

2019/05/25

ХОНЬ 

Танд холоос мэдээ ирэх бололтой. Хэдий та үүнд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан ч гэсэн энэ мэдээнд санаанд оромгүй зүйл байх болно. Хэрвээ та толгойгоо сийрэг хэвээр байлгаж чадвал энэ өдрийг амжилттай болгоно. Худалдаа наймааны ажилд суусан газраасаа шороо атгана гэдэг л болно. Бусдын санаагүй санаагаар мөнгө олох магадлал өндөр. Хайртай хүнтэйгээ хамт гайхамшигтай мөчийг өнгөрүүлэх зүйлийг зохион байгуул.

ҮХЭР 

Сайхан амрах хүсэл таныг эзэмдэнэ. Энэ нь ажлын ачааллаас гадна од эрхсийн байрлалын нөлөө гэж ойлго. Өнөөдөр зарим үүрэг даалгавар биелэгдэхгүй үлдэх бололтой. Таны чадал чадамж, урам зориг буурах шинжтэй байна. Учир нь элдэв саад тотгор ажлын бүтээмжид тань нөлөөлсөн бололтой. Яг одоо өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Зүгээр л өөрт таатай байгаа зүйлээ л хий. Ингэвэл та сэтгэл хангалуун байж чадна.

ИХЭР 

Өнөөдөр үүссэн бэрхшээл танд хийх ажил тань бүтэмжгүй болох мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ нь зүгээр л хэт их ажиллаж, ядарсны нөлөө юм. Хэрвээ та боломж олдвол сайн амарч, зайлшгүй хийх ажлаа өөр өнцгөөс харахыг хичээ. Аливаа сорилтыг бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэлгүй даван туулж чадвал амжилтад хүрэх нэг алхам болно. Удахгүй ажлын сайхан санал ирж, таныг баярлуулах бололтой.

МЭЛХИЙ 

Эрүүл агаарт гарахад тохиромжтой өдөр. Байгаль дэлхийгээс жинхэнэ таашаал авна. Танд задгай байгальд салхинд алхах нь эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөх болно. Боломжтой бол илүү үнэ нэмэгдэхээс нь өмнө зуслангийн байшинтай болохыг зөвлөе. Харин энэ асуудлаа шийдсэн хүмүүст нүүдэл суудлын их ажил овоорох цаг ирж байна.

АРСЛАН 

Дотно харилцаа, хайр дурлалын адал явдалд таатай өдөр. Ухаалаг эвлэг харьцаа олны хайр хүндэтгэлийг хүлээхэд хүргэнэ. Өнөөдөр өөрт таагүй хир нь хариуцлагатай ажилд дайчлагдах бол ашигтай байсан ч татгалзах зоригтой бай. Ганц бие арслангууд санамсаргүй учралд толгой нь эргэх боловч дотнын найзынхаа тусламжид итгэж болно.

ОХИН 

Бүх л туулсан амьдралдаа дүгнэлт хийж хааяа тухтай суух нь хүн бүрд таатай байдаг. Энэ өдөр тайван уур амьсгал зонхилох тул нарны илчинд дулаацан сууж эргэн тойрноо сайтар эргэцүүлэн бод. Ялангуяа бэрх ажлын ард гарсан охиныхонд сайн үр дүн сэтгэл хангалуун байдлыг авчрах болно. Хайртай хүмүүстээ уян зөөлөн чанараа харуул. Зорилгодоо хүрэхийн тулд та маш их чармайсан тул сайхан амар.

ХИЛЭНЦ 

Бодож төлөвлөснөөс тань өөрөөр өрнөх өнөөдрийн үйл явдалд та аль болох тэвчээртэй байж ухаан зараарай. Энэ өдөр ямар нэг зүйлд хэт улайрч, бүх анхаарлаа төвлөрүүлэхээс зайлсхийгээрэй. Бүгдэд анхаарлаа хандуулж, хурц мэдрэмжтэй байх нь ухаалаг алхам болно. Гэр бүлийн харилцаанд гарсан зөрчлийг зохицуулахад багагүй хүч хугацаа шаардагдана. Хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал хандуулах нь өнөөдрийн гол үүрэг даалгавар байна. Хайртай хүмүүс тань санаанд оромгүй хүсэлт шаардлага гаргаж ирж мэднэ.

ЖИНЛҮҮР 

Таны анхаарал төвлөрөхгүй тул тэгтэл биеэ дайчлан ажиллах хэрэггүй бололтой. Од эрхсийн нөлөө танд олон зүйлд санаа зовох шалтгаан болно. Иймд өнөөдөр сайн найз нөхөд болон гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхэд таатай өдөр. Олон зүйлийг эргэцүүлдэг хүмүүсийн хувьд аль болох ажил бодохгүй байх нь сайн амралт болж эрч хүчээ эргүүлэн олж авахад тусална.

НУМ 

Албан тушаал ахих нэр хүнд олох тал дээр ахиц гарна. Өөрийн нөөц бололцоогоо бүрэн нээн харуулах, шинэ харилцаа тогтоох зэргийг амжилттай хийж чадна. Харин хувийн амьдралд бэрхшээл үүсэх бололтой. Хүүхдүүдийн хүмүүжил анхаарал татна. Тэдэнд байнга цаг гаргаж хамгийн ойрын дотно найз зөвлөгч нь байх ёстой байснаа та ойлгоно. 

МАТАР 

Өнөөдөр эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай өдөр. Гэр орондоо өөрчлөлт хийж, хувийн ажил хэрэгтээ анхаар. Хайртай хүнтэйгээ харилцаа улам сайжрах бололтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Ойр дотнын хамаатнууд уулзалдах магадлал өндөр. 

ХУМХ 

Найзуудтайгаа гадуур гарах нь танд урам зоригийг өгч, аливаа төвөгтэй асуудлыг түр ч болов мартахад тусална. Од эрхсийн зүгээс бусдын санаа бодлыг нээлттэй хүлээн авч түүнийгээ амьдрал ахуйдаа зөвөөр тусгах өргөн боломж олгоно. Та хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, гарч буй зарлагадаа санаа зоволгүй ямар нэг үйл явдал баяр тэмдэглэх нь таатай байх болно. Өнөөдөр тантай үл ойлголцдог зан чанартай хүмүүсийг хэт их анхаарсны хэрэггүй.

ЗАГАС

Өчигдрийн хайр дурлалын адал явдал өнөөдрийн зовлон болж магад. Танд хувийн орон зайтай байх хэрэгцээ хүчтэй болно. Гэр бүлийн хамт өдөр тутмын амьдралаас холдож, амар. Тэдний бодож явдаг зүйл таныг гайхшруулна. Хүүхдүүдийн ярианаас урьд өмнө нь сонсож байгаагүй зүйл сонсож, хариуцлагаа ухамсарлах болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө