Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Айлын гэр хашаа мөргөж 3 хүн гэмтээжээ

  Д.Отгонсүрэн 2019-05-20 375

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд /2019.05.18,19/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.05.18-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд T.IST маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 3 настай, эрэгтэй Г гэмтсэн,
  • 2019.05.18-ны өдрийн 23 цагийн орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 5 дугаар хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.
  • 2019.05.19-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 15 дугаар хороо Их Монгол гудамжинд N.Murano маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн,
  • 2019.05.17-ны 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутаг “Мөрөн сумын төвд” асфальтан замд T.IST маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж  амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө