Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-05-20 3452

 2019/05/21

ХОНЬ

Сэтгэл хөдөлсөн уулзалтууд энэ өдрийг ачааллаар дүүрэн байлгах болно. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Бүтэмжтэй хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын тухай ойлголтоо хайртай хүнтэйгээ нэгдмэл байлгахыг хичээ.

ҮХЭР 

Энэ өдөр таны эсрэг ил гараагүй дургүйцэл далдуур буцалж байна. Далд үг чулуудалцаж эсвэл дүнсгэр нам гүм байдалд сууснаас зүгээр л ярилцаад үз. Тэгвэл ямар хурдан асуудлыг шийдэж, бүх зүйл нээлттэй болохыг та хараад гайхах болно. Дотоод айдас заримдаа тодорхойгүй байдлын гол шалтгаан болдог. Зарим хүнд өнөөдөр тулгарах болгоомжил нь ор үндэслэлгүй байх бололтой.

ИХЭР 

Зарим өөрчлөлтийг хийх нь танд яг л амралт шиг сайн нөлөөлнө. Эрх чөлөөтэй байж дуртай зүйлээ хийх гэсэн хүсэл чинь таныг аяллын компани руу юм уу эсвэл ажлын өөр хэв маяг руу хөтөлнө. Өөрийнхөө хүсч байгаа амьдралын хэв маягаа биелүүлэхэд таатай байна. Танд хэн нэгний тусламж хэрэгтэй гэж бодогдохгүй бол бүгдийг өөрийнхөөрөө хийхэд тэгтэл буруудахгүй бололтой.

МЭЛХИЙ 

Эрүүл мэнддээ сайн анхаарах өдөр. Таагүй мэдээ ирснээр таны сэтгэл санаа тавгүйтэж эргэн тойронд тань тухгүй нөхцөл байдал бий болно. Энэ өдөр өөрийн үг хэлээ хянаж, үзэл бодолдоо туйлшрахгүй байхыг зөвлөе. Өвчин эмгэг тусахаас нь өмнө байгалийн гаралтай ургамал хэрэглэж, урьдчилан сэргийлж байхыг зөвлөж байна. Өнөөдөр тохиох санамсаргүй хайрын учрал танд төдий л аз жаргал авчрахгүй байх. 

АРСЛАН 

Өнөөдөр амьдрах орчноо өөрчлөх, хол явах зэрэгт таагүй өдөр. Өдрийг хийж дадсан ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Хамтын ажиллагаанд сайн судлаагүй асуудлаар хэлцэл хийх нь таныг хүнд байдалд орох магадлал байгааг анхаар. Эд хөрөнгө болон мөнгө санхүүтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. 

ОХИН 

Дутуу дулимаг ажил хэрэг таныг энэ өдөр залхаана. Олон цагийг ажил дээрээ өнгөрүүлэх хэрэгтэй болно. Энэ үед зарим зүйлийг мартахгүйн тулд тэмдэглэл хөтөл. Ажлын их ачааллаасаа болоод гэр бүлдээ хайхрамжгүй хандаж болзошгүй. Хайртай хүмүүстээ бодож явдаг зүйлээ ил захидал болон сошиалаар илгээх нь тэдэнд маш их таалагдах болно. Сэтгэлийн нандин дурсамжаа хуваалцах цаг заавал гаргаарай.

ЖИНЛҮҮР 

Өглөөг сэргэлэн цовоо угтаж, орой унтахдаа тайвшрах бясалгал хийж хэвших нь таны эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, сэтгэлийг санааг сайхан болгоно. Дараа гэж хойшлуулалгүй, бага гэж гололгүй алхам алхамаар өөрчлөлтүүд хийж амьдралаа шинээр эхлэ. Сайн сайханд хүрнэ гэсэн итгэл өөртөө бэлгэл. Өнөөдөр од эрхэс аливаа эерэг санаа бодлын талд бат зогсох болно. Иймээс муу муухай зүйлсдээ орооцолдох хэрэггүй. Ямар нэг шударга бус зүйл харвал нуулгүй илчил.

ХИЛЭНЦ 

Юуны өмнө нөхөрлөлдөө үнэнч байх хэрэгтэй. Хамтран ажилладаг түншүүдээ хүндэлж, харилцан ойлголцвол та илүү эрч хүчтэй болно. Дотнын найзуудтайгаа хамт аялал зугаалга, үдэшлэг цэнгээнд явах нь сэтгэл санаагаа дээрдүүлэх сайхан боломж олгоно. Түр ч болтугай их ажлаас хөндийрч толгойгоо амраах боломжийг алдалгүй ашигла.

НУМ 

Од гарагсын нөлөөгөөр саад бэрхшээл, зөрчилдөөн нүүрлэх магадлалтай. Гэвч үүний хажуугаар ашигтай байх боломж ч нээгдэж байна. Таны хүсэл биелж болзошгүй. Та өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хичээх бололтой. Мөнгө санхүүгээ хэрхэн дээшлүүлэх талаар санаа зовно. Энэ нь амархан шийдэгдэх боломжгүй бололтой.

МАТАР 

Өнөөдөр хамгийн ойр дотнын хүнтэйгээ хамт байх цаг гарга. Өөрийн хүсэл мөрөөдлийн талаар нээлттэй,шударга ярилц. Таны бүх сайн талыг нээх боломж тэдэнд байгаа гэдэгт итгэ. Өөртөө итгэлтэй байхаас ч бүү ай. Хамгийн эрүүл саруул нөхөрлөл бол ямар ч шүүмжлэл, магтаалд хазайлгүй бие биенийгээ сэтгэлээрээ дэмжих харилцаа юм. Зарим хүмүүс энэ өдөр нууцлаг хайртай учирсан бол найз нөхдөдөө ярихад таатай байна.

ХУМХ 

Аливаад хэт их хэм хэмжээ, шалгуур тогтоох нь энэ өдрийг илүү төвөгтэй болгоно. Танд саад болох санаандгүй тохиолдол янз бүрээр гарч ирнэ. Үүнээс болж та үл ойлголцол, саад тотгортой тулгарна. Шийдэгдээгүй байсан гэрээ хэлэлцээрүүд нурж эсвэл хойшлогдоно. Энэ хугацааг төлөвлөгөөнүүдээ болон амьдралын нөхцөл байдлаа эргэцүүлэн бодоход зориул.

ЗАГАС 

Томоохон эд зүйл худалдан авахаа хойшлуул. Баяр ёслол, найр наадамд оролцоход таагүй. Та өнөөдөр сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой.  Энэ агшныг та өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Хэрвээ таны төлөвлөгөө ирээдүйтэй гэж санагдвал одоо эхэл. Хамтын ажиллагаа үр ашигтай байх болно.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө