Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн “ӨНӨР БҮЛ” төвийн зусланд жимсний мод тарилаа

  Ш.Бат-Эрдэнэ 2019-05-18 505

Мод тарих сайн үйлсийн арга хэмжээг 2012 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 500 гаруй мод тариад байна. Харин анх удаа зусланд жимсний тарьж байгаа нь энэ юм.

Таван жилийн дараа алимны мод, харин чацаргана гурван жилийн дараа жимсээ өгч эхэлнэ. Энэ хүртэл хүүхдүүд өөрсдөө арчилж, ургуулах юм. Хүүхдүүдийн экологийн боловролыг нэмэгдүүлэх, эх орны хөрсөнд ургасан эрүүл жимсээр хангах үүднээс энэхүү сайхан санаачилгыг эхлүүлжээ. Сайн дурын арга хэмжээнд Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагууд нэгджээ.

Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн Хараацай зусланд 10 хоногийн хугацаанд нийт 1000 мод тарина. Үндэсний хэмжээнд мод тарих нэг машин, нэг мод аян цаашид нийслэлийн хэмжээнд үргэлжилж, сургуулиудын гаднах зам талбайд мод тарих юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой энэхүү аянд хүн бүр нэгдэх боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө