Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгүүдийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөжээ

  С.Золбоо 2019-05-15 438

Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгүүдийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөжээ. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж.

Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айл өрхийг түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгоно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө