Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

  С.Золбоо 2019-05-15 336

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой.

Тавдугаар сарын 15-наас 29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордны 13 давхарт авчирч өгөх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө