Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л. Оюун-Эрдэнэ: 40 сая долларын хохирол учруулсан “Жастын”Ш.Батхүүд холбогдох хэргийг хааж болохгүй

  М.Ариунжаргал 2019-04-19 2186

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсантай холбоотой Стандарт банк төлбөрөө хурдан төлөхийг засгийн газраас шаардаж байсан. Төлбөрөө нэн даруй барагдуулахгүй бол  Эрдэнэт үйлдвэрийг гуравдагч этгээдэд борлуулах, үйлдвэрийн удирдлагуудыг гадагш зорчих эрхийг хязгаарлах, үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад гаргахгүй байх зэрэг шүүхийн шийдвэрүүд ирүүлснийг шадар сайд мэдээлэлж байсан юм.  Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдэхийн тулд үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая долларыг гаргаж  өр төлбөргүй болсон.

Тэгвэл 51 хувийг барьцаанд тавьсан Жаст компанийн захирал Батхүү тэргүүтнүүдээр 40 сая долларыг төлүүлэх ажлыг эрчимжүүлэх комисс байгуулжээ.  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилсон комиссыг ТӨБЗГ ын даргаар ахлуулсан байна

Эрдэнэт үйлдвэрийн  51 хувийг барьцаанд тавихад ерөнхий сайд асан Баяр амаар чиглэл өгч тухайн үеийн ТӨХ ны дарга Н.Сугар , Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг нар гарын үсэг зурж, Жастын Батхүү гардан зээл авсан гэж тайлбарладаг. Тэгэхээр 40 сая долларын хохирол учраад байхад Жастын Батхүү тэргүүтнүүдийн хэргийг хааж болохгүй хэмээн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.Харин эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой хэрэгт 49 ийн талынхан томилсон шүүгчдийг сольж байж асуудал нааштай шийдэгдэнэ гэдгийг хэлж байна

Жастын Батхүү тэргүүтэй эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад оролцсон хүмүүст 40 сая ам долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа гэж засгийн газрын хэрэг эрхлэх газраас үзжээ.  Хэрэв 9 сар гэхэд энэ мөнгийг төлүүлж чадахгүй бол эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн, ТӨБЗГ ын дарга Ганбат нарт хариуцлага тооцохоор болсон байна. Тэдний зүгээс энэ төлбөрийг барагдуулахад  хуулийн байгууллагыг шахаж ажиллах ёстой гэж үзжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө