Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дахин сонгууль болохтой холбоотойгоор архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоов

  Д.Отгонсүрэн 2019-03-23 448

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа.

Санал авах өдөр буюу 03 дугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ.

Мөн санал авах өдөр болон техникийн тооллого хийх өдөр буюу 3 дугаар 23, 24-ны өдрүүдэд тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө