Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-03-22 2237

2019/03/23

ХОНЬ 

Бухимдаж ядарсны улмаас бодлогогүй алхам хийх магадлалтай тул болгоомжил.  Ажил ихтэй байсан ч юу ч хийх гэх хэрэггүй. Ирээдүйн тухай хэт их бодож санаа зовних хэрэггүй. Дотнын хүмүүсийнхээ дэмжлэг, тусламжид найд. Тэдэнтэйгээ тухтай байх хамгийн тохиромжтой газар бол гэр орон байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь.

ҮХЭР 

Өнөөдөр хүнд хэцүү асуудлыг шийдэх хэрэггүй бололтой. Алдаа гарч болзошгүй. Үр хүүхдүүдтэйгээ үл ойлголцоно. Тайван байж юу ч хийлгүй амар. Бусад хүмүүст тусалж итгэл найдвар өгөөрэй. Талархлыг та хүртэх болно. Сайхан төсөөллүүд болон ирээдүйн тухай гэрэлт мөрөөдөл танд олон боломжууд авчирна. Итгэлтэй байж л та хүсэн хүлээж байсан үр шимээ хүртэх болно.

ИХЭР 

Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх өдөр. Энэ орой үдэшлэг цэнгүүнд оролцож, баярлан хөгжилдөх боломж өөртөө олго. Мөн сонирхолтой урлагийн тоглолт үзэж болно. Хайртай хүндээ цаг гаргаж, түүнийгээ өвөрмөц арга хэмжээнд урьж, баярлуул. Энэ өдөр таны өөртөө хуримтлуулах эерэг эрч хүч удаан хадгалагдах болно. 

МЭЛХИЙ 

Таны уулзаж ярилцах хүмүүс мэдлэг мэргэшил, үзэл бодлын цар хүрээгээрээ таны нүдийг нээх мэт болно. Өөрийн үзэл бодол явцуу хүрээнд гацсан мэт байвал түүнийг шинэчилж өөр шатанд гаргахдаа эргэлзэх хэрэггүй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломжыг бүү алд. Оюун санааны баялгийг материаллаг хуримтлалаас илүү дээгүүр тавьж чадвал танд аяндаа мөнгө орж ирэх болно. Гэр бүлийн хүн тань таныг сайн ойлгохын тулд илэн далангүй ярилц. Хүүхдүүдтэй холбоотой амлалт өгсөн бол заавал биелүүл.

АРСЛАН 

Өнөөдөр болзоонд очих хүмүүс романтик байх болно. Тиймээс эрч хүчээ сайхан хайрынхаа төлөө зарцуул. Та мөнгөгүй байсан  ч хамаагүй чин сэтгэл өнөөдөр хамгийн чухал. Мөн хөнгөн зугаа цэнгэл таныг зугаацуулах болно. Гэр бүлтэй арслангууд үр хүүхдүүдийнхээ төлөө анхаарч тэдэндээ үлгэрлэн дуурайх сайн үйлийг хийхийг хичээ.

ОХИН 

Энэ өдөр найз нөхөдийн асуудалд анхаарлаа хандуулах магадлал өндөр байна. Тэд танд удаан хугацааны турш тавьсан хүсэлтийг өнөөдөр хойшлуулах хэрэггүй. Энэ ажил таньд хүндрэлтэй байсан ч зав гарга. Гэр бүлийнхээ хөгжил цэцэглэлтийг төлөвлөж бодох хэрэгтэй. Мөн өөрийн бодол мэдрэхүй, хийх үйлдлийг хянаж үзээрэй. Учир нь таны шийдвэр бүгдэд нөлөөлөх болно.

ЖИНЛҮҮР 

Дур сонирхолдоо хэт татагдах нь таныг муу зүйлд хүргэх магадлалтай. Та хувийн харилцаандаа нарийн шалгуур тавих хэрэггүй. Өнөөдөр таны хайртай хүн гайхалтай сэтгэгдлийг төрүүлэх болно. Хойш нь тавьсан ажил танд асуудал тарина. Иймээс гэнэтийн мэдээ болон саад бэрхшээлд хамгийн гол нь тайван хандвал аяндаа бүх зүйл бүтнэ. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх, гэмээ наманчлах зоригтой бай.

ХИЛЭНЦ 

Хайр дурлал ба мөнгөний од эрхэс таны санхүү, хувь хүний үнэт зүйлсийг дэмжих байрлалд байна. Өнөөдөр зөв шийдвэр гаргаснаар таны санхүү мөнгө, гэр бүлийн төсөв сайжирна. Зорилгоо зөв тодорхойлсноор тогтвортой, аюулгүй байдлаар ирээдүйн замаа гэрэлтүүлэх болно. Саад тотгор бүрд нугаралгүй санхүүгийн нөхцөл байдлаа тогтвортой болгоход ахаар. Өрөө төл, ирээдүйдээ зориулж мөнгө хадгал. Энэ оройг хайртай хүмүүстэйгээ өвөрмөц орчинд баяр тэмдэглэн өнгөрүүлэх нь сайхан дурсамж үлдээнэ.

НУМ 

Гэнэтийн учрал сайн сайхныг авчрахгүй бололтой. Хайр дурлалын асуудал тань ойлгомжгүй ээдрээтэй байна. Ихэнхи хүмүүс төгс харилцааг хүсэвч энэ нь бүтэхгүй гэдгийг эртхэн ойлго. Төгс байдлыг бүү хай. Хайртай хүнийхээ таны төлөө золиосолж байгаа бүхнийг олж харахыг хичээ. Танд байдаг сайхан чанаруудыг хайртай хүн тань л өнгөлөн зүлгэж буйг ойлгоно.

МАТАР 

Та ээдрээтэй нөхцөлд ажиллаж байгаа ч өнөөдөр өөртөө амрах цаг гарга. Гэхдээ наргиан цэнгээн, согтууруулах ундаанаас хол бай. Эцэг эх матрынхан үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Олон нийтийн газар хүүхдэдээ анхаарал сайтар хандуулах хэрэгтэй.

ХУМХ 

Өнөөдөр зарим харилцааны мөн чанар ил гарна. Хуурмаг харилцааны нууж байсан гадна өнгө нуран унахад дотоод нууц ил харагдана. Бат бус харьцаа бүрмөсөн тасарч мэднэ. Энэ цаг үед та зарим хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг танина. Зоримог өөрчлөлт хийснээр ихэнх хүмүүс одоогийн нөхцөлөө сайжруулж чадна. Гэхдээ хэнтэй ч илэн далангүй ярилцах гэсний хэрэггүй. Ганцаараа тайван байж, оройг бодож тунгааж өнгөрүүл.

ЗАГАС 

Хуучны хувийн асуудлууд сөхөгдөнө. Хосууд ойлголцоход хэцүү байх болно. Та нар огт өөр өөр хүмүүс мэт санагдана. Хань тань бүдүүлэг хатуу ширүүн хэмээн таныг буруутгана. Танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бүх зүйлд цэг тавь.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө