Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ирэх 3, 4 дүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-21 6950

2018 онд Улаанбаатар хот болон 13 аймгийн 48 суманд нийт 77 удаагийн ой,  хээрийн түймэр гарсан. Түймрийн улмаас 39.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин энэ жил хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал 3 болон 4-р сард олон жилийн дунджаас 0.5-1 градусаар дулаан байх юм. Иймд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссоос албан даалгавар гаргасан байна.

 Мөн түймрийн эрсдэл өндөртэй, ойн сан бүхий газруудын Онцгой байдлын албадад урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг үүрэг болгосон. Хүн хүчний хувьд гэнэтийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч байгаа ч онцгой үед буюу ой, хээрийн түймэр гарсан үед багаж хэрэгсэлгүй бол унтраахад хэцүү. Иймд техник технологи, гал унтраах багаж хэрэгслийг ч шинэчлэх ажлуудыг давхар хийж байна гэсэн юм.

Цагдаагийн байгууллага өнгөрөгч онд 66 удаагийн ой, хээрийн түймрийн тухай мэдээлэл авсан. 32 түймрийн шалтгааныг тогтоон, 12 хэрэгт хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулжээ. Ер нь иргэдийг хуурайшилт ихтэй байгаа үед орон нутагт явахдаа тамхи, шүдэнз зэргийг бүрэн гүйцэт унтраах, гал түймэр гарах урсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө