Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-21 1551

2019/02/22

ХОНЬ 

Хөрөнгө оруулалт авахаар хөөцөлдөж байсан хүмүүст санхүүгийн асуудал гарна. Шантрах хэрэггүй. Зорилго тэмүүллийг тань сорих шалгуурыг хувь заяа илгээж байна. Хөндлөнгийн нөлөө, худал мэдээлэлээс болж асуудлыг буруу дүгнэх нь ажил хэргийн уулзалтанд муугаар нөлөөлнө.

ҮХЭР 

Өөрийгөө илүү аз жаргалтай байгаа юм шиг өөдрөг үзлээр цэнэглэ. Амьдрал амар хялбар юм шиг санагдана. Гэхдээ энэ нь хэт уужирч, назгайр гэсэн үг бас биш шүү. Өнөөдөр таны илэн далангүй, уужим сэтгэлийг өөр утгаар мушгих хүн гарч ирж магадгүй. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлэхдээ хэт битгий санаа зов. Өөрийн бодол өөртөө зөв. Шинэхэн хосууд цаашид харилцаагаа үргэлжлүүлэх үгүйдээ хүрсэн сорилтыг амсах болно.

ИХЭР 

Зарим ихрүүдэд алс аялалд явах боломж гарна. Магадгүй ажил амралтыг хослуулах боломж олдох байх. Зар сурталчилгааны ажилтай хүмүүс ивээн тэтгэгчдийн урамшуулал авах боломж байна. Та олон шинэ адал явдлуудыг хүсэмжлэх тул аахар шаахар зүйлсээс татгалз. Гэрээ хэлэлцээрийн хийх бол нэг бүрчлэн гарын үсэг зурах хуудсаа уншиж шалга.

МЭЛХИЙ 

Од эрхсийн зүгээс танд урам зориг өгч мөн олон нийттэй харилцах сонирхлыг тань нэмэгдүүлэх болно. Танд зарим асуудлыг шийдэх нь уйтгартай байсан ч хамаагүй гадуур гарч зугаалан цэнгэхээс болж ажлаа бүү орхигдуулаарай. Та ажлаа хийж дуусвал хөгжил баяслаар дүүрэн оройг өнгөрөөх болно. Од эрхсийн зүгээс таныг энэ өдөр бусдын асуудалд тэгтэл бүү хутгалд гэж зөвлөж байна.

АРСЛАН 

Өнөөдөр нэгэнт шийдвэрлэх шатанд орсон ажлаа хийх нь илүү сайн байна. Шинэ ажил эхлэх болон хариуцлагатай шийдвэрийг гаргах хэрэггүй. Од эрхсийн сул нөлөөллөөс эрч хүч энерги буурах өөрчлөлт гарна. Ихэнх хүмүүс уур уцаартай, сэтгэл санааны тэнцвэргүй байдал байна.Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж муудалцахаас зайлсхий. 

ОХИН 

Нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчил. Өөрийн эзлэх байр сууриа бодитоор дүгнэх нь зөрчилдөөнт хандлагыг өөрчилнө. Энэ өдөр та шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нийлдэг хүмүүсээ татан оролцуулах зэрэгт тохиромжтой. Харин хувийн амьдрал их ажлын хажуугаар орхигдож буй бол танд багагүй төвөг удна.

ЖИНЛҮҮР 

Эрч хүч нэмэгдэхийг мэдэрч өөрийгөө шинэчлэх хүсэл төрнө. Авьяас чадвар тодрон гийх боломж байна. Таны бүтээлч эрч хүч танд өргөн боломжийг нээж өгөх ба энэ нь гэр бүлийн уур амьсгалыг дулаацуулах болно. Танаас хувийн амьдрал багагүй оролцоог шаардахыг үгүйсгэх хэрэггүй. Чөлөөт цагаа сонирхолтой шинэлэг байдлаар өнгөрүүлэх нь үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл дотоод ертөнцийг бага ч атугай танин мэдэх боломж олгоно.

ХИЛЭНЦ 

Энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа эсвэл хамт олны зугаа цэнгэлд цагаа зарцуул байх. Сэтгэл хангалуун байдал нь ирэх хоногуудад танд дарамт шахалт бүхий нөхцөл байдлыг тайван замаар угтан авахад тусална. Таны зөн совин замыг зөв голдиролд оруулах болно. Өөртөө итгэлтэй байвал та хийсэн зүйлийнхээ үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно.

НУМ 

Шийдэмгий байж ажлын их ачааллын ард гар.Эрүүл мэндээ анхаараагүйгээс хямралд орж мэднэ. Иймд жижиг зүйлд санаа зовж, сэтгэлээ улам хямраахгүйг хичээ. Танд амралт хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж сувилалд явж болно. Эсвэл гэр бүлийн хүрээнд бяцхан аялал зохион байгуулж салхинд гар.

МАТАР 

Та жолоо барих бол болгоомжтой явахыг зөвлөж байна. Өнөөдөр бүтэлгүй худалдан авахаас сэргийл. Нийгмийн шинэлэг арга хэмжээнд оролцсоноор таны үзэл бодол тэлэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Гэхдээ сайн судлаагүй чиглэлээр ажил эрхлэхээр шийдэх нь тийм ч сайхан санаа биш. Та энэ талаар хангалттай судалгаа хийсэн гэж бодож байж болох ч энэ талын салбарт шинэ тэсрэлт гарсан байж магадгүй гэж зөвлөж байна.

ХУМХ 

Өөрийн үзэл бодлоо хамгаалж чадахгүй бол бусдын дарамтад байснаас амарч чадахгүйд хүрнэ. Иймээс өөрийн байр сууриа бататгахын тулд чухал сонголт хийх болно. Таны тууштай байдлаас цаашдын амжилт хамаарна. Өөрийн зөв гэж бодсон зүйлээ бүх төрлийн дайралтаас хамгаал. Өнөөдөр биш ч хожим таны зөв гэдэг нь тодрон харагдах болно.

ЗАГАС

Та өөрийн мөрөөдлөө биелүүлж чадна. Шинэ найз нөхөдтэй болж, таныг тойрон хүрээлэгч сайн найзууд гарч ирнэ. Ганц бие хүмүүс романтик учралтай учирна. Өнөө орой кино, концерт үзэх болон өвөрмөц үдэшлэгт очиход тааламжтай байна. Тэнд та бусдын сонирхлыг татах авхаалжтай, нууцлагдмал нэгэн байх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө