Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

  Д.Отгонсүрэн 2019-02-21 797

2019.02.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 18  ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН  ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

  Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 07.47-18.24
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Төмөр
  Аргын тооллын 2 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 18, Тугчин одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө