Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хууль бус ангийн шалгалтыг чангатгана

  С.Золбоо 2019-02-18 644

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст он гарсаар 10 гаруй хэрэг шалгагдаж байна. 

Тухайлбал Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь  ховор амьтны жагсаалтад орсон “Алтайнхойлог” шувууны эд эрхтнийг зарах зорилгоор авч явсан.Мөн иргэн Б, Э  ховор амьтны жагсаалтад орсон Хүрэнбаавгайн  7 ширхэг хөлдөөсөн савар, зарах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймээс хууль бусаар ан хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. Өөрөөр хэлбэл хууль бус ангийн шалгалтыг чангатгахаар болжээ. Ирэх сарын нэгнээс нийслэлд нэн ховордсон ан амьтдын эд, эрхтэн борлуулдаг газруудад шалгалтыг МБА, НБОГ, НМХГ хамтран хийхээр болжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө