Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-18 1983

2019/02/19

ХОНЬ 

Хайр сэтгэл, харилцан ойлголцлыг од эрхэс билгэдэж байна. Сэтгэл санааны тогтворгүйжилт арилж харилцааны байдал сайжирна. Зарим асуудлууд өөрөө аяндаа шийдэгдэх болно. Ажлын уулзалтууд таатай. Хувийн амьдралд аз жаргал тайван байдал ирнэ.Таны чармайлт ур чадвараас үүдэн амьдралд тань бүтээлч дүр зураг бий болно.

ҮХЭР 

Өнөөдөр өөрчлөлт хийхэд тохиромжтой өдөр байх болно. Та өдөр тутмын хэв маягаасаа уйдах бөгөөд өөрчлөлт хиймээр санагдана. Та мөн дотнын холбоо харилцаандаа ч гэсэн өөрчлөлтийг хайх болно. Ямар нэгэн сонирхлын бүлэгт нэгдсэнээр өмнө нь төдийлөн цаг гаргаж хийж чаддаггүй байсан сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжийг өгнө. Бусдын санал бодол танд өвөрмөц сэтгэгдэл төрүүлж таныг шинэ санаагаар сэдэлжүүлэх болно.

ИХЭР 

Ихэнх хүмүүс хайр дурлалдаа анхаарч онцгой цаг мөчүүдийг бүтээснээр баяр хөөрийг авах болно. Өнөөдөр гадаад үзэмжээ анхаарч, хувцсаа зөв тохируулан өмс. Урьдын сэтгэл зовоосон асуудлыг бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Ихрүүдийн чармайлт үр дүнтэй болж хайр дурлалын асуудал дээр бат бэх холбоо тогтооно.

МЭЛХИЙ 

Таны сэтгэлд байгаа онцгүй дурсамж зарим асуудлыг дэвэргэх болно. Өөр сайхан түүхийг шинээр бүтээхийн тулд тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй. Залуу хүмүүс хөгжилтэй үйл явдалд оролцох нь зарим таагүй дурсамжийг түр ч атугай мартуулж, баяр жаргалыг нэмэгдүүлнэ. Харин та одоогийн байр сууриа үгүйсгэвэл улам л тэнцвэргүй байдал үүснэ. Иймээс өөрийн хүссэн ирээдүйг өөрийн гараар зовлонг туулан бүтээхийг хичээ.

АРСЛАН 

Өнөөдөр оддын шилжилт хөдөлгөөнөөс болж ажил нь тийм ч санаснаар болохгүй байгаа хүмүүс хий хоосон мөрөөдөлд автана. Төлөвлөгөөгөө зоригтойгоор өөрчилж зарим боломжгүй амлалтаасаа зоригтойгоор буц.Биелэхгүй, үр дүнгээ өгөхгүй байгаа ажлаас болж дарамтад орж болзошгүй. Өрсөлдөгчийн явуулга эсвэл ойрын хэн нэгний атаархлаас болж саад гарч ирэх магадлалтай. Болгоомжтой бэлтгэлтэй байхгүй бол зарим үр дүнгээс болж сэтгэл санаагаа барихад хүндрэлтэй байна.

ОХИН 

Ажил ихтэй байсан ч өөртөө цаг гарга. Ганцаараа сууж сэтгэл санаанд хуримтлагдсан зүйлсээ эргэцүүлэн бод. Өнөөдөр сайн танихгүй хүнтэй харьцах нь сөрөг үр дагавартай байна. Бодлогогүй алхам хийж яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Дасгал хөдөлгөөн хийж цэвэр агаарт гарвал эрүүл мэндэд тустай. Таны бие шим тэжээлтэй, витаминлаг хоол хүнсээр сэргэх болно.

ЖИНЛҮҮР 

Од эрхсийн байрлал харилцааны алдаа эсвэл мэргэжлийн хүрээнд асуудал үүсэхийг анхааруулж байна. Өөрийн хүч боломж хүрэхгүй асуудлыг шийдэхэд оролцох хэрэггүй. Шийдвэр гаргах төвшинд онцгой анхааралтай бай. Шаардлагагүй ажлыг биелүүлэх гэж оролдох бүтэхгүй бөгөөд эргэн тойрны хүмүүсийн доог тохууг хүргэнэ. Ойр дотнын хүмүүстээ цаг гаргаж сэтгэл дотроо хадгалж явдаг гомдлыг нь удаан тэвчээртэй сонс.

ХИЛЭНЦ 

Хилэнцийнхэнд сонголт хийх шаардлага тулгарна. Энэ үед ойр дотнын хүмүүсийг сонсох хэрэгтэй. Тэдний чадварыг та ашиглаж чадна. Буруу мэдээллээс болж ойрын хүмүүстэйгээ зөрчилдөж мэднэ. Хөрөнгө мөнгөний нөөц бололцоо үрэгдэх магадлалтай. Хайртай хүнийхээ зовлон жаргал зэрэг бүхий л зүйлд оролцох хэрэг гарна. Өнөөдөр үр ашиггүй маргаанаас зайлсхий. Танд нинжин сэтгэл чухал, гэхдээ шударга бай.

НУМ 

Буруу мэдээллээс болж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Та ажлаа эхлэхээс нь өмнө тэдэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Таны карьерт сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх гаднын нөлөө их байна. Та өөрийн нэр алдраа маш их эрхэмлэдэг тул түүнийгээ оройгоос нь ёроол хүртэл хамгаал. Өнөөдөр хэн ч таны өмнөөс гал руу орохгүй тул өөртөө л итгэ. Зөв нөлөөлөл, эртний хийсэн сайн үйлийн хариуг та хэцүү үед авч, хөл дээрээ бат зогсох болно.

МАТАР 

Хувийн амьдралын тань хуримтлагдсан асуудлууд ихэнх өдрийг авна. Энэ өдөр уйтгартай үүрэг даалгавар биелүүлэх эсвэл хэцүү шийдвэр гаргах шаардлагатай тулгарна. Ганц бие хүмүүсийн амьдрах эрч хүч дээшлэх тул бусадтай янаг амрагийн уулзалт хийх бололтой. Хүүхэдтэй матрууд тэднийхээ хүмүүжил боловсролд багагүй санаа зовно. Цаг гарган хэлэх үгийг нь сайн сонс.

ХУМХ 

Зорилготой ажиллаж та сайн үр дүн хүрснээр урам зориг асна. Эртний хүслээ ч биелүүлэх боломжтой болно. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулна. Хүүхдүүдийн чинь амжилт таныг баярлуулах болно. Гадаадад аялах санааг хэн нэг нь гаргаж байсан бол биеллээ олох алхам бодитой болно.

ЗАГАС 

Алдагдсан харилцаа холбоогоо сэргээх боломж гарч ирнэ. Хайр сэтгэл тань эргэж ирэх болно. Хуучин өрөө төлөх эсвэл тусламж хэрэгтэй хүнд туслахад таатай байна. Найз нөхдийн олон удаагийн тус дэмийг бүү март. Боломж бага байсан ч тэдний хүссэн мөнгийг чадлаараа зээл. Горьдлого итгэл  байхгүй нийгмийн хэсэгт тусалж урмыг нь сэргээх нь танд сайхан мэдрэмж өгөх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө