Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: 23:54 цагт сар тэргэл болно

  Д.Отгонсүрэн 2019-02-18 1234

2019.02.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15  ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.51-18.20
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Хий
23:54 цагт сар тэргэл болно.
  Аргын тооллын 2 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Их морь одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 11 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө