Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц. Даваасүрэн: Намрын чуулганы хугацааг сунгаж хүлээгдэж байгаа хуулиудаа хэлэлцэх хэрэгтэй

  М.Ариунжаргал 2019-01-23 1052

Төрийн тэргүүн УИХ-ын даргад намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүлжээ. УИХ ын даргыг огцруулах асуудлыг нэр бүхий 40 гишүүн тавьж улс төрийн бойкот зарлан тэмцээд чуулганы үйл ажиллагаа сар гаруй гацсан. Иймд  сар шинийн өмнө завсарладаг намрын чуулганыг хуулийн хугацаанд нь хаалгүй завсарлуулахгүйгээр шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай, эсвэл ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй гэдэг байр суурийг зарим гишүүд хэлж байна.

Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа үндсэндээ 40 гаруй хоног гацжээ. УИХ ын даргын суудалтай холбоотой гацаанд орсон төрийн ажлыг, гацаанаас гаргах шийдэл нь ерөнхийлөгчийн санаачилсан хууль болоод байгаа. Тэгвэл УИХ ын үйл ажиллагаа гацсан 40 гаруй хоногт улс орон ард иргэдийн амьдралд хэрэгтэй олон хуулийн төсөл хүлээгдэж байна. Гэвч намрын чуулганы хугацаа дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс ерөнхийлөгчийн зүгээс намрын чуулган завсарлах хугацааг сунгах саналыг УИХ ын даргад хүргүүлсэн. 

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Харин шийдлээ хүлээж байгаа олон чухал хуулийн төслийг хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүй болоод байгаа.

Тиймээс намрын чуулганыг хуулийн хугацаанд хаах боломжгүй гэх ерөнхийлөгчийн саналтай зарим гишүүд санал нэг байна. Чуулганы хугацааг зайлшгүй сунгаж шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэх хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцоллоо 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө