Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хаяг шошгын зөрчилтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг санууллаа

  Т.Бадамханд 2019-01-21 2377

НМХГ-аас сар шинийн баяртай холбогдуулан оны эхнээс зах худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар чанар стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн ихээр илэрсэн байна. Тухайлбал иргэдийн нийтлэг худалдан авдаг үрлэн чихэр, чавга хатаасан жимсний хугацаа нь дууссан байхад задгайгаар худалдаалж байсныг илрүүлжээ. Тиймээс иргэдийг аливаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэсэн он сар өдөр зэргийг сайтар шалгахыг зөвлөж байна. Томоохон худалдааны төвийн лангуун дээр хаана үйлдвэрлэгдсэн, хэзээ нийлүүлэгдсэн, үйлдвэрлэсэн хугацаа нь дууссан эсэх нь тодорхойгүй үрлэн чихэр, цагаан самар, гаа, хатаасан жимс, чавга зэргийг дэлгэн тавьсан байдаг. Энэ нь эрүүл ахуйн болоод хүнсний аюулгүй байдал талаасаа томоохон эрсдэл дагуулж байгааг улсын байцаагчид санууллаа.

Айл өрх бүр цагаан сарынхаа тавгийг үрлэн чихэр, цагаан самраар чимэглэдэг. Гэхдээ эдгээр нь хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байж болохыг анхааруулж байна. тиймээс чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авахын тулд худалдаалагчдаас үйлдвэрлэсэн он сар өдрийг нь асуух, үйлдвэрлэсэн газрын хаяг шошгийг харж өөрийн хэмжээнд хяналтаа тавихыг мэргэжлийн хүмүүс санууллаа.

Урьдчилсан хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ. Шалгалтаар 518 зөрчил илхүүлснээс 56.2 хувийг арилгуулсан бөгөөд 48 заалт бүхий 8 хугацаатай шаардлагыг өгсөн байна.

71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө