Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

  С.Золбоо 2018-11-21 546

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” уралдаан   эхэллээ.  Энэхүү уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч оролцож мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл мэх хэрэглэх ур чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдөх юм. Мөн  тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулна. 

Тэмцээн  шилдэг хэсгийн төлөөлөгч энэ сарын 23-нд тодрох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө