Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОГДЛОО

  Т.Бадамханд 2018-11-21 788

Очир төвд харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй  1 жил 3 сар орчим хугацаа өнгөрөөд байгаа юм. Хэрэг удаашралтай, эцэслэгдэхгүй байгаа шалтгаан нь урьдчилсан мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, шүүх эмнэлгийн шинжилгээний хариу буруу гарсан хэмээн үзэж байгаагаа талийгаач охины ар гэрийнхэн ярьж байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүх хурал гурван ч хойшилсон.

Өнөөдөр ч мөн шүүх хурал урьдын адилаар хойшлогдлоо. Учир нь шүүгдэгч  Жавхлангийн өмгөөлөгч болох Цэрэнпунцаг эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдөр товлогдоод байсан шүүх хуралд ирж чадаагүй байна.

Шүүх хурал удаа дараа хойшлгдож, эцсийн шийдвэрээ гаргахгүй байгаад иргэд олон нийтийн төлөөлөл, талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч Цэрэнпунцагаас ирүүлсэн эмчийн бичгийг хуурамч гэж үзээд түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдсэн байна. Шүүх хуралд санаатайгаар нөлөөлсөн хэмээж зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авсан байна.

Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар “Очир төв”-ийг дуудсан боловч ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан “Очир”  төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн хэмээн өмгөөлөгчид ярилаа.

Шүүх хуралдааныг 11 сарын 23-ны 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих ТСАХ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 
 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө