Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТҮМЭН ТӨВИЙН “MGL RAMEN” ХЯТАД ХООЛНЫ РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

  С.Золбоо 2018-11-19 1349

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. 


Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.
• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй, 
• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй, 
• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг, 
• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй, 
• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 
• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй, 
• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан, 
• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. 
Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө