Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  С.Золбоо 2018-11-18 2452

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД / 2018-11-19/

ХОНЬ 

Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул та удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг нэг их хурдан ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Зарим нэг нууц судалгаа амжилттай болно. Гэхдээ мэдээллийн эх булаг, илрүүлсэн зүйлээ бусдад хэлэхгүй байх нь ухаалаг хэрэг. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хэсэг хугацааны өмнөөс үзүүлдэг үйлчилгээнийхээ цагийн хөлс үнийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо тэрийгээ биелүүлэхэд ээлтэй цаг.

ҮХЭР 

Бие болон сэтгэлийн эрч хүч авахын тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл. Даргадаа цалингаа нэмэгдүүлэх хүсэлт тавьбал эерэг хариу авах болно. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хүсч байгаа ч хардалт нь эсрэг хүйстэнд тань буруу ойлголт өгөх болно. Өнөө орой гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ цагийг тайван өнгөрүүлэн, эрт унтаж амрах хэрэгтэй.

ИХЭР 

Өнөөдөр нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл ба ажлын идэвхээ бага зэрэг бууруул. Амьдралын эрч хүчний илүүдэл таныг доройтуулж магадгүй. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Хүнд сорилт гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгана. Ийм үед нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз. Хамтрах хүнээ зөв сонго. Хожим хойно таны нуруу луу хутга зоох хүнийг хамтрагчаараа сонгож магадгүй байна. Сонор сэрэмжтэй байгаарай.

МЭЛХИЙ 

Таныг энэ өдөр азын тэнгэр ивээнэ. Спортын тэмцээн уралдаанд орвол багийн ялалт авчирна. Од эрхэс шинжилгээ судалгаа хийхэд эрдэм мэдлэгийг тань жолоодон тэтгэх болно. Найз нөхдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүү оролц бүү гомдоо. Хэлсэн үгнээсээ буцаж болзошгүй бөгөөд төгс хайрыг мөрөөдсөн ч хүссэн хүнээ олохгүй. Нэг хүнээс их зүйлийг хүлээгээд хэрэггүй. Таныг гонсойлгох зүйл хийх болгонд та шархалж үлдэнэ. Зүгээр л тоохгүй өнгөрөөж бай.

АРСЛАН 

Удирдлагадаа болон хууль эрхийн байгууллагуудад хандахад таатай өдөр. Зөн билэг тань хүмүүсийг таних овсгоо хянамгай байдал өгч танд удирдлагатайгаа харилцан ойлголцлоо сайжруулахад тусална. Албан тушаал ахих сайхан боломж нээгдсэн. Та тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болно.

ОХИН

Хэрвээ хэн нэгэнд сайн зүйл хийх юм бол энэ нь сайн боломжыг танд олгож тусын хариу хожим ирэх болно. Бизнес хурд удаан байвал өсөлт ч удааширна. Нарийн ширийн санхүүгийн асуудлыг маш болгоомжтой шийдэж үр дагаврыг нь сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа өөрийн бодлоо өөрчлөх эсвэл тав тухгүй байдлыг мэдрэх нь эцсийн шийдвэрийн үр дүнг сонгоход төвөгтэй байж магадгүй.

ЖИНЛҮҮР 

Хэрвээ мэдлэгтээ ахиц гаргаж чадвал ажил олгогчид үнэлэгдэх үнэ цэнэ нэмэгдэнэ. Мэргэжлийн курст хамрагдах нь ур чадварыг өргөтгөж, мэдлэг чадварын хэмжүүр болно. Өөр сайн эх сурвалжтай холбогдох нь бизнесийн ашиг хонжоог өсгөнө. Ажлын газрынхаа хариуцлага болон үйл ажиллагааг өсгөх нь ихэнхи хүмүүст урт хугацаагаар ажиллах суурь болно. Хэн гэртээ байж бүх л ажил үүргийн хариуцлагаа алдаж байна тэр хүн өсөж дэвшихэд хэцүү. Хэрвээ хэдэр зан чинь хэтрэх юм бол ядрах эсвэл чухал үүрэг даалгавруудаа дуусгахад хүндрэлтэй.

ХИЛЭНЦ 

Хамт олны дунд мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Сайн тооцоотой байх нь мөнгөө зохицуулах үндэс болно. Таны зарлагаас орлого нь илүү гэдгийг тэд мэддэг. Зарлага нь мөнгө хадгалах болон хөрөнгө оруулалт биш гэдгийг ойлго. Заримдаа багахан өрөнд орох нь уналт болох эсвэл цааш өргөжихгүй гэсэн үг биш. Тиймээс эрсдэлтэй алхам хийхээсээ бүү ай. Таныг заналхийлж буй нууц ноёнтон таны үйлдэл бүрийг анзаарч байгаа тул тун хянамгай бай.

НУМ

Ажлаа эхлэхээсээ өмнө өнөөдрийн төлөвлөгөөгөө дахин нэг хянаж шалгаарай. Учир нь өчигдөр сайхан санагдаж байсан зүйл тань өнөөдөр өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөгдсөнд муу зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Мөн хуучинсаг үзэл гаргаж хамт ажилдаг ухаантай ахмад хүнтэй ярилцаж, зөвөлгөө ав. Өөрийнхөө мэдлэгээ бусадтай хуваалц. Гэр бүлээсээ гадна нийгмийн бусад гишүүдтэй хэлэлцэж, харилцан зөвшилцөлд хүрснээр ихийг олж авч болно.

МАТАР

Таны нийтэч зан чанар хүмүүстэй илэн далангүй байдал санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болоход тусалж мэдэх юм. Эс бөгөөс ирээдүйд орж ирэх үлэмж их мөнгөний эх үүсвэрийг алдахад нөлөөлөх бололтой. Сөрөг чиг хандлага шаардлагагүй, хэрэггүй зүйлсээ янзалж цэвэрлэгээ хийхдээ бэлтгэ. Хэрэггүй зүйлсээ хадгалаад байлгүй хаяхыг нь хаяж шатаахыг нь шатаа. Нэг мөр бүхнийг цэгцлээгүйгээс болж эргэж хогтойгоо зууралдаж мэдэх юм. Хаясан бол хаясан. Эргэж буцах хэрэггүй.

ХУМХ

Шинэ төслийн эхлэл нь маш их догдлол авчирна. Хэрвээ таны хамтрагч танаас удаан хөдөлгөөнтэй байх юм бол энэ маш хэцүү болно. Битгий бусдаасаа хэтэрхий хурдан бай. Бүх хүчээ гарган бусадтайгаа хамт нэг эгнээнд яв. Бусдаас битгий их юм хүс, одоо тохиромжтой цаг нь биш. Өдрийн турш тайван амгалан байвал цааш явах боломжтой болно. Орчин үеийн эмчилгээний талаарх таны сонирхол олон хүнийг ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодоход хүргэнэ. Тэд таны бодлыг уншихгүй учир хүмүүст хайртайгаа нээлттэй харуул.

ЗАГАС 

Чухал хүн тань алс явах магадлалтай. Хайртаасаа хол байх нь таныг гунигт автуулж болох юм. Гэвч энэ нь та хоёрын хайр дурлалыг үгүй болгохгүй гэдгийг сана. Хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сайхан цагаа дурсаж, тэр цаг мөч эргэн ирэхийг тэсэн ядан хүлээ. Боломжтой бол ганцаараа бай. Дотоод эрч хүчээ сэргээхийн тулд өөртөө цаг гарга. Болж байгаа зүйлсийн цаана юу нуугдаж байгааг олж тогтоо. Бага зэрэг судалгаа хийх нь тустай. Багахан хэмжээний бизнесийн эрсдэл нь ашиг авчрах болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө