Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХИЙЖ БАЙНА

  С.Золбоо 2018-11-16 530

Нийслэлийн төсвийн төслийн хэлэлцүүлэг эхэлж байна. Төсвийн үндсэн чиглэлийн дагуу нийслэлийн албан газруудын төлөөлөл болон иргэдийн оролцоотой төсвийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Энэ жилийн хувьд 824 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолж байна. үүнээс улсын төсөвт 289 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр болсон нь 2018 оны төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгөөр илүү тогтсон байгаа юм. Харин нийслэлийн төсвийн нийт орлогыг 720 гаруй тэрбум байхаар харин зарлагыг 273 тэрбум байхаар тус тус боловсруулжээ.

Нийслэл үндсэн чиг үүргийнхээ дагуу төсвийн төслөө хэлэлцэж байгаа. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэхэд хэдэн их наядаар яригдах хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тиймээс бусад санхүүжилтээр буюу олон улсын байгууллага, хандив тусламж зэргээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхээр төлөвлөгөө боловсруулж байгааг албаныхан хүн хэлж байна.

 

Togoo Badamaa-н зураг.

Нийслэлийн төсвийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой хийж байгаа нь бодит байдлыг тусгаж байгаа явдал гэж албаныхан харж байгаа. Тиймээс нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажил хөрсөн дээр буухдаа хэрхэн буудаг, үр ашиг нь ямар байдаг гэдгийг иргэд хэлж байна.

Нийслэлийн төсөвт ямар салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн нь одоогоор тодорхой болоогүй байна. гэхдээ 2019 онд нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд шаардлагатай хөрөнгүүдийг тусгана гэж албаныхан хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө