Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОТООДЫН ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГ ЭНЭ ЖИЛ БҮРЭН ХАНГАХ УРГАЦ ХУРААН АВЧЭЭ

  Т.Бадамханд 2018-11-09 228

408.9 мянган га-д үр тарианы тариалалт хийснээс 409.6 мянга тонн үр тариа хураан авсан урьдчилсан тооцоо байна. Харин 160.9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авсан гэж салбар яамнаас мэдээллээ. Гэхдээ энэ тоо урьдчилсан дүн мэдээ гэдгийг онцоллоо. Албан ёсны дүн мэдээ гарахад дээрх тоо нэмэгдэх юм байна.

Энэ жилийн хувьд гандуу хуурай байсан ч улиралын сүүлээр хур бороо ихтэй байсан. Ургац хураалтын үед цаг агаарын хүндхэн нөхцөлтэй байсан ч үр тарианы чанар харьцангуй сайн байгааг албаны хүн онцоллоо.

Энэ жилийн дүн мэдээг өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа 172.6 мянган тонноор, төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Гурил, төмсний хэрэглээний дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар байгааг албаныхан хэлж байна. Хүнсний ногооны хувьд жил бүр дотоодын хэрэгцээний 50 хувийг хангадаг. Энэ жилийн хувьд ч балансаа барьж байгаа гэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө