Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ СОЁЛ

  М.Уянга 2018-10-12 586
  • Та угаалгын өрөө орох гэтэл цоожтой, дотроо хүнтэй байвал гадна нь хүлээнэ үү. Байн байн тогшиж бүдүүлэг байдал гаргахгүй байхыг хүсье.
  • -Харин дотор байгаа хүн нь гадаа бас хүн хүлээж байгаа гэдгийг бодолцон ариун цэврийн өрөөнд хэт удаж, дэмий цаг үрэхгүй байхыг анхааруулъя.
  • -Та бие засахын өмнө 00-ийн суултуурын тагийг онгойлгосон бол хэрэглэж дуусаад буцаагаад хааж байна уу.
  • -Суух зориулалттай 00-д сууж бие зас. Дээр нь гишгэж бие засах танд тухгүйгээс гадна, султуур бохирдуулж, маш бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа гэдгээ ухамсарлана уу.  
  • -Бие засахын өмнө болон дараа нь заавал усаа татаж сур.
  • -Хангалттай санагдахгүй байвал 2 удаа татаарай.
  • -Хэрэв усны татуурга ажиллахгүй байвал, хувингаар ус зөөж хийх ёстой.
  • -Хэрэглэсэн 00 цаасаа жорлон руугаа хийгж усаа татаарай. Хэрэв усанд уусах зориулалтгүй, 00 бөглөрхийг сануулсан бичиг байвал хогийн саванд хий. Мөн бусад хог, ариун цэврийн хэрэглэл гэх мэт зүйлийг заавал хогийн саванд хйиж сурна уу.
  • -Бие засахын өмнө ариун цэврийн цаасаар суултуураа арчиж хэвшээрэй.
  • -Ариун цэврийн өрөөг ашиглаж дуусаад цэвэрхэн хэрэглэсэн эсэхээ шалгаж дараагийн хүнээ хүндэтгэнэ үү.
  • -Хэрэв цөөхөн хүн хэрэглэдэг ариун цэврийн өрөө бол гарахдаа гэрлээ унтрааж байгаарай.
  • -Бие зассаны дараа гаранд маш олон тооны бактери наалддаг учир заавал гараа савандаж угааж байгаарай. 
  • -Мэдээж дараа нь заавал нойтон гараа цаасан алчуур эсвэл гар хатаагчаар хатаа.
  • -Эмэгтэйчүүд ариун цэврийн өрөөнд үсээ самнасан бол унасан үсээ бөөгнүүлж байгаад хаяхаа битгий мартаарай.
  • -Ариун цэврийн өрөөний гадаа хүн орох гээд хүлээж байгаа бол утсаар ярьж удах биш гарч байгаад яриарай.

Хүн жилд дунджаар 2500 удаа ариун цэврийн өрөө ордог бол өдөрт 6-8 удаа ордог байна. Тэгэхээр амьдралынхаа 3 жилийг ариун цэврийн өрөөнд өнгөрөөдөг гэсэн үг юм. Тиймээс бид бүгд цэвэрхэн, соёлтой хэрэглэж сурвал тухтай байхаас гадна бактери болон элдэв өвчнөөс өөрсдийгөө хамгаалах нэг хүчин зүйл болно. Соёлжъё иргэд ээ!   

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө