Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 64 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭН ГЭМТЖЭЭ

  Т.Бадамханд 2018-09-25 559

9 дүгээр сар гарснаас хойш зам тээврийн осолд нийт 64 хүүхэд өртөж бэртэж гэмтсэн байна.

9-р сар гарсаар зам тээврийн осолд өртөх 10-аас дээш насны хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Хэдийгээр зам тээврийн осолд өртөж нас барсан хүүхэд байхгүй ч бэртэж гэмтсэн хүүхэд өнөөдрийг хүртэлх хугацаанд 64 болжээ. Энэ нь өндөр үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна. Замын цагдаагийн албанаас 10 хүртэлх насны хүүхдүүдийг гараас гарт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зам тээврийн осолд өртөх эрсдэл буурсан байна. Гэсэн ч 10-аас дээш насны хүүхдүүдийн дунд анхаарал болгоомжгүй, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн зам тээврийн осолд өртөж байгааг замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албанаас мэдээлж байна.

Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөхдөө ихэвчлэн зорчигч байдлаар явж байгаад бэртэж гэмтэх тохиолдол элбэг байгаа юм байна. Тиймээс хүүхдийнхээ насанд тохирсон хамгаалалтын суудал хэрэглэж, зорчигч бүр хамгаалалтын бүс хэрэглэхийг албаны хүн сануулж байна. Өчигдөр орой СХД-ийн Сонгсолонгийн замд марк икс маркийн автомашин юм мөргөж, жолооч нь гэмтсэн хэрэг гарсан. Тус тээврийн хэрэгслийн жолооч ГССҮТ-д очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ч согтолтын зэргээ шалгуулахаас зугтсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө