Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭД ТӨВҮҮДЭД 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-09-25 888

Төрийн үйлчилгээ иргэдэдээ ойртож, хүртээмжтэй болсноор стрессгүй, амар амгалан амьдралыг бий болгох учиртай. Тийм ч үүднээс Улаанбаатар хотыг тойрсон 6 дэд төв байгуулахаар ажил эхлээд явж байна. Энэ бүтээн байгуулалтын ажил 9 жилийн хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй. Дэд төвийн нэг хэсэг болсон хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилгын ажил эд өрнөж байна. 10-р сарын 31 гэхэд улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Төвийн барилгын ажилтай Улаанбаатар хотын захирагч болоод барилга хот байгуулалтын сайд болон бусад албаныхан танилцлаа.

Баянхошуу дэд төвийн нэг хэсэг болсон энэ цэцэрлэгт 240 хүүхэд хамрагдах боломжтой. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 63 хувь болон нэмэгдэх юм.

Харин бизнес инкубатор төв ард иргэдийн орлогийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрийг нь дэмжих үүднээс ажиллах юм. Энэ нь ажилгүйдлийг бууруулах бодит боломж гэж харж байгаа. Дэд төвүүдийг тойрсон 10 мянган айлын орон сууц, үзвэр үйлчилгээний газрууд, ногоон байгууламж гээд жишиг хот дэд төвүүдэд сүндэрлэх юм.

Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүд 318 га газрыг эзлэх юм. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил 80 гаруй хувийг гйүцэтгэлтэй явагдаж байна. Дэд төвүүдийн барилгын ажлыг Азийн хөгжлийн банк болон европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр  хийж байна.

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө