Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

  Д.Отгонсүрэн 2018-09-25 475

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.

  Мөн энэ үеэр монголын төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон.

Дээрх уулзалтуудын үеэр хоёр талаас яригдсан зарим саналуудыг нарийвчлан ярилцах, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ажлуудыг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын энэ удаагийн ажлын айлчлалын зорилго оршиж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө