Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОРОН НУТГИЙН ХҮН АМ НЭМЭГДЭЖ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НЭМЖ БАРИХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

  Т.Бадамханд 2018-09-24 711

Хөдөө орон нутагт хүн ам нэмэгдэж тэр хэрээрээ сургууль цэцэрлэг зайлшгүй шаардлагатай болж байгааг нутгийн иргэд учирлаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хувьд 10 гаруй мянган хүн амтай. Түүнийгээ дагаад төсөвт байгууллагын тоог нэмэх, байгаа байраа томосгож, хүүхэд хүлээн авах тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг хэлж байна.

Энэ жилийн хувьд Хархорин сумын соёлын төвийн барилгыг 60 жилийн дараа шинэчлэн барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Бат-Өлзий суманд гэхэд 400 суудалтай соёлын төв нээгдлээ.

Бат-Өлзий сумын хувьд 2 цэцэрлэгтэй. Цэцэрлэгийн хатуу зөөлөн эдлэлийг шинэчлэх шаардлагатай болсныг сумын удирдлагууд хэлж байна. Харин сургууль болон дотуур байрны барилгын дээврийг засварлах шаардлагатай болсон байна. Энэ мэт орон нутагт хийгдэх шаардлагатай ажил олон байгааг сумын удирдлага болоод иргэд учирлаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө