Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМАНД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИНА

  Т.Бадамханд 2018-09-24 854

Өвөрхангай аймгийн хужирт сум нь рашаан сувилал түшиглэсэн томоохон сумын нэг. 10 орчим рашаан сувилалтай тус сумын xувьд Xужирт гол руу бохир усаа нийлүүлснээс голын ус бохирдож ундны усанд ашиглах боломжгүй болсон.

Үүсээд буй энэ асуудлыг шийдвэрлэж улсын төсвийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барихаар болжээ. Азийн хөгжлийн банкны 2 сая долларын хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барихаар ТЭЗҮ нь хийгджээ. 

Хужирт суманд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бас нэгэн ажил бол сумын төвийн модон гүүрийг төмөр бетон болгох барилгын ажил эхлэхээр шаваа тавьлаа. Тус гүүрийн хувьд 40 оноос эхлэн ашиглагдаж гүүрийн ашиглалтын хугацаа дуусаад олон жил болсон ч засвар хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн байсныг энэ жил шинэчлэн барьж байна. 36,2 метр урт гүүрийн барилгын ажил энэ ондоо багтаан хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө