Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЯНГА СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН ИРГЭД НЭМЭГДЭЖ СУМЫН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

  Т.Бадамханд 2018-09-21 2067

 Өвөрхангай аймгийн Уянга сум 4 багтай. Түүний нэг нь 2000 гаруй хүн амтай Жаргалант баг юм. Жаргалант багийн хувьд хүн ам ихтэй учраас сум болох хүсэлтийг төр засгийн удирдлагуудад тавьдаг. Харин Жаргалант багийг сумаас дутахааргүй төрийн үйлчилгээтэй байх талаас нь бүхий л ажлуудыг хийж байна. тухайлбал тус суманд 120 хүүхдийн багтаамжтай сургууль барьж 12 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 Уянга сум нэгдүгээр баг болох Жаргалант багт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төрийн бүхий л байгууллагууд ажиллаж байна. 2000 гаруй хүн амтай тус багийн хувьд сум болох хүсэлтэй ч сум болгохгүйгээр төрийн үйлчилгээг саадгүй хүргэх бодлогыг аймаг сумын удирдлагууд баримталж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд сургуулийн шинэ байр баригдаж байна. Ингэснээр 60 гаруй км-ийн зайтай сумын төвийн сургууль руу хүүхдүүдээ зөөх шаардлагагүй багийнхаа сургуульд хамруулах боломжтой.

Сургуулийн барилга ирэх 12 дугаар сард ашиглалтад орно. Өнгөрсөн хугацаанд улсын төсвөөр цэцэрлэг дотуур байр зэрэг баригдаж ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 60 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 85 хүүхэд амьдарч байна. Шинээр баригдсан дотуур байрны хувьд хүүхдийн амьдрах таатай орчинг бүрдүүлж өгчээ. Мөн сумын төв дээр дотуур байрны хүрэлцээ муу байгааг сумын иргэд, удирдлагууд хэлж байна.

Уянга сумын 400 хүний суудалтай соёлын төв шинээр баригдаж байгаа. Шинэ соёлын төвийн барилга зарим асуудлаас үүдэн 7 жилийн турш баригдаж байгаа юм байна. Харин энэ жил соёлын төвийн барилгыг дуусгаж хүлээлгэн өгөх нь. Уянга суманд цэцэрлэг, сургуулийн дотуур байр баригдах учраас эрчим хүчний даац хүрэлцээний асуудал байгааг сумын удирдлагууд учирлаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө