Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: ТАНЫ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА

  М.Уянга 2018-09-21 1598

Улаанбаатар хотын иргэдийн тал хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий. Хотжилт, гэр хорооллыг барилгажуулах төсөл хэрэгжиж буй энэ үед цаашид ч тоо нь улам нэмэгдэнэ. Дунджаар нэг барилгад 10-200 айл өрхийн 30-600 хүн амьдардаг учир нийтээрээ мөрдөх дүрэм журам, нэгнээ хүндлэх соёл шаардагдах нь тодорхой. Үүний нэг асуудал бол хөрш болоод дээд, доод айлын дуу чимээ. Зарим айлын хана, тааз дэндүү нимгэн, дуу чимээ тусгаарлагчгүйгээс болж хөрш, дээд, доод айлтайгаа нэг гэрт амьдарч байгаа мэт дотоод асуудлыг нь хүртэл мэддэг боллоо гэх яриа хүртэл гарсан. Нийгэмд биднийг стресстүүлэх олон асуудал бий.

Харин өөрийн гэр орон бол тэдгээрээс түр ч атугай ангижирч, тайван амрах ёстой орчин байдаг. Гэтэл шөнийн 12 цаг болж байхад дээд айлын хүүхдүүд шуугилдаж, хажуу айл хана өрөмдөж, доод айлд согтуу хүн агсам тавих дүр зураг одоог хүртэл байна.

Хуучны байранд амьдардаг хүмүүс төмөр паараа нүддэг бол ихэнх нь хаалгыг нь тогшиж шаардлага тавина. Зарим нь за ойлголоо гэчхээд буцаад хүүхдүүд нь шуугилдана. Эсвэл наргиж байгаа айл нь бөөнөөрөө дуулж өгнө. Шаардлага тавихаар тэр хаусандаа очиж амьдар гэх брэнд үгтэй.

Энэ шинэ асуудал биш. Хүмүүс улам л соёлжиж, ухамсартай болж байгаа энэ цаг үед бусдынхаа амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүсье. Нэгнээ хүндлээд, соёлтой байж чадахгүй бол цагдаад мэдэгдээд “Зөрчлийн тухай хуулиар” шийдүүлэх арга хэмжээ авч болох юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө