Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-19 1014

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвлийн бэлтгэл ажил, Намрын ургац хураалтын ажилтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн салбарын сайд эрчим хүч, шатах тослох материалаар таслахгүй байх, ажиллах хүчний бэлэн байдлыг хангах талаар албан даалгавар гаргаж, үүрэг чиглэл өгчээ.  

Өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт 6 хувьтай, төмс 30, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай явагдаж байна.

  Ургац хураалтын үед цаг агаарын байдал муудах төлөвтэй байна. Ялангуяа тариалангийн бүс нутгуудаар цас орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдсэн. Иймд тариаланчдад мэдээлэл өгөх, цаг агаарын нөхцөл байдалд бэлэн байх талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Одоогоор ямар нэгэн гарсан хүндрэлгүй ургац хураалт хэвийн үргэлжилж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө