Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭЭЖИЙГЭЭ АЛДААД УДААГҮЙ БЯЦХАН ҮРС ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-09-18 6014

 Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн 12 хорооны оршин суугч Д. Батмөнхийн 5 ханатай гэр шатжээ. Гэрт Д. Батмөнхийн ээж, түүний 3 хүүхэд байсан байна. Түүнийг гэрээсээ холгүйхэн гараад ирэх үед гал гарч, гэрийнхэн нь аврал эрэн хүн дуудаж байжээ.

Д. Батмөнх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд нь 14 настай. Хоёр болон гурван настай дэрсхэн охидтой. Мөн дөрөвхөн сартай  нялх хүүхэдтэй юм. Д. Батмөнхийн хань нь бурхан болоод 20 ч хоноогүй байна.  Эхнэрээсээ хойш 80 шүргэж яваа ээжийгээ 4 хүүхдийн хамтаар хараад ажил хийж чадахгүй байгаагаа учирлаж байсан юм. Тэрбээр барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй. Өмнө нь урин дулааны улиралд барилга дээр ажиллаж, заримдаа такчинд явдаг тул боломжийн орлоготой, амьдралд хүрэлцээтэй байдаг байсан. Харин одоо хүүхдийнхээ сүү, пампарыг тасалчихгүйг л хичээж байна гэлээ.

Д. Батмөнх Улаанбаатар хотод 1999 оноос эхлэн суурьшжээ. Одоо байгаа энэ хашаандаа 4 ханатай гэр барьж, гал голомтоо бадрааж байсан тухайгаа хэллээ. Одоогоос 3 жилийн өмнө гэрээ томсгож их 5 ханатай гэр 1 сая нэг зуун мяанган төгрөгөөр авч байжээ. “20-иод жилийн минь хөдөлмөрийн үр шимд бий болсон эд хөрөнгө алга урвуулахын хооронд үгүй боллоо. Гэсэн амьдрал зогсох болоогүй. Охидоо сайхан амьдруулна” хэмээн ярих Д. Батмөнхийн итгэл өнөөдөр ч алдраагүй л явна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө