Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС КОМПАНИУД 590 САЯ ТӨГРӨГ АЛДЖЭЭ

  Б.Уянга 2018-09-18 1292

   Манай улсын 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая хүн ямар нэгэн байдлаар сошиалмедиа ашиглаж байна.     

Related image  

 Үүнийг задалвал УБ хотод 829,454 орон нутагт 909,726 хүн байнгын цахим хэрэглээтэй байна гэсэн үг. Харин насны ангиллаар аваад үзвэл 15-20 насныхан дийлэнх буюу 96 хувийг эзэлж байна.  

Энэ тоо ийм өндөр гарч байгаа шалтгаан эцэг эхийн хараа хяналтгүй байдал өсвөр насныханд их байгааг харуулж байгаа юм.   Ингэснээр үүнийг дагаад гарах гэмт хэргийн тоо эрс өсчээ. Хууль эрхзүйн орчин хангалтгүй учраас цахим гэмт хэрэг гаарсан хэрэг.  Цахим орчинд гардаг гэмт хэргийг ангилвал : мөнгө зээлдүүлэх, нүцгэн зургаар нь дарамтлах, сүрдүүлэх, санхүү өгнө авна гэх зэргээр далд хэлбэрийн биеэ үнэлэлтийг дэмжиж байгаа юм. Энэ бүхний ард зүсээ нууж нэрээ өөрчилсөн этгээд байгааг мартаж болохгүй.   Ингэж нуугдсанаар хууль хяналтын байгууллагаас зугтаж чадна хэмээн тооцож байгаа ч үүнийг таслан зогсоох боломж байгааг эрх баригчид яриж байна.

  Цахим гэмт хэргийн онцлог нь цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр хамаарахгүй үйлдэгдэж байдаг.

 

  Монгол Улсын иргэн та дэлхийн аль ч улсаас хохирч болно гэсэн үг.  Сүүлийн таван жилийн хугацаанд эрчтэй өссөн цахим гэмт хэргийг шууд таслан зогсооход хүн хүч, хөрөнгө мөнгө их хэрэгтэй.  Өнөөг хүртэл цахим гэмт хэргийг 2017 оны 7 сарын 1-нээс хойш шинэчлэн мөрдөж эхэлсэн эрүүгийн хуулийн 26-р бүлгийн цахим гэмт хэргийн эсрэг хуулиар шийдэж байгаа нь бас учир дутагдалтай байдгыг хууль хяналтынхан ч яриж байгаа юм.

 

Image result for Цахим гэмт хэрэг

Цахим гэмт хэргийн жишээ дурьдахад компаниуд цахим гэмт хэргийн улмаас 590 сая төгрөг алдсан бол хуурамч хаяг нээж насанд хүрээгүй охидын зургийг цуглуулж дараа нь айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орж мөнгө авсан Сүхбаатар аймгийн харьяат залууг шалгаж байгаа гээд хууль хяналтынхан энгийн үеэс илүү цахим орчин дахь гэмт хэргийг илрүүлэхэд цагаа зарж байна.  Мөнгө хөрөнгө цаг хугацаа их шаарддаг уг хэргийг илрүүлэхэд хууль эрхзүйн орчноос гадна харилцаа холбооны технологийг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

  Фэйсбүүк бол АНУ-д сервертэй цахим хуудас.Тэгэхээр фейсбүүк мэдээлэл АНУ-ын хуулиар зохицуулагддаг.   Тиймээс цахим хуудаст бүртгүүлсэн иргэдийн эрх ашгийг хамгаалахад хүндрэл үүсэх нь ойлгомжтой. Тиймээс улс өөрөө үүнийг шийдэх цахим гэмт хэргийг тусгайлан шүүх, зүйчилэх хуультай болох эрэлт хэрэгцээ байгаа нь гарцаагүй юм. Хэрвээ хууль санаачлагчдын ярилцаж байгаа цахим орчны эсрэг гэмт хэргийн тухай хууль ажил хэрэг болвол намрын чуулганаар шинэ хууль батлуулахад олон хүн дэмжих нь эргэлзээгүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө