Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ЯПОН СОЁЛЫН НААДАМ” АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТОД ЕС ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

  Г.Бадамлянхуа 2018-09-12 418

Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах , Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор болох юм.

    Наадмын үеэр Японы соёл, урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах юм байна.

   Арга хэмжээнд Япон улсаас 120 орчим урлаг соёлын төлөөлөгчид ирнэ гэлээ. Япон, Монгол хоёр орны нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагаа жил бүрэн өргөжин тэлж байгаагийн хэрээр жуулчдын тоо ч өсөн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа.

   Японы соёлын наадам арга хэмжээнд ирснээр Японы үндэсний тайко бөмбөрийн Индра хамтлагийн тоглолтыг үзэж, Япон үндэсний хувцас өмсөж, дурсгалын зураг татуулах, мөн Японы мэргэжлийн үсчдээр үсээ үнэ төлбөргүй үсээ засуулах боломжтойг зохион байгуулагчид ярилаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө