Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛОО ДЭЭШЛҮҮЛЬЕ!

  М.Уянга 2018-09-12 712

  Аливаа улс орны үйлчилгээний соёлын нэг хэсэг бол нийтийн тээвэр байдаг. Тэр дундаа том оврын автобусны үйлчилгээг өнөөдрийн буландаа онцолъё. Манай улсын хувьд одоогийн байдлаар ажлын өдрүүдэд 88 чиглэлд 959 автобус иргэдэд үйлчилдэг. Иргэдэд автобусны үйлчилгээний соёлын хамгийн том асуудал нь кондуктор буюу тасалбар хураагчийн харилцаа байсан. Харин бусад хөгжилтэй орны жишгээр 2015 оноос “Ухаалаг картын систем”-д шилжсэнээр иргэд кондуктар гэдэг хүнээс ангижирч, нийтийн тээврийн хувьд хөгжлийн ахиц болсон. Бас нэг шинэчлэл нь жирэмсэн болон хүүхэдтэй явж буй эмэгтэйчүүдэд зориулан ягаан бүрээсээр хоёр суудал бүрж ялгаж өгсөн.

Харин хэзээний л хэл ам дагуулж ирсэн автобусны цэвэрлэгээ тааруу бохир, суудлын бүрээс өнгө үзэмж муутай,  жолоочийн ёс суртахуун, хамаагүй давхих, автомашинуудыг шахах, автобусны буудал дээр хэт богино хугацаатай зогсдог учир хүнээ гүйцэд авдаггүй, хорт утаа ихээр ялгаруулдаг, хэт хуучирсан автобуснуудаар үйлчилж байгаад иргэд бухимдалтай байсаар байна.

 Хэдий нийтийн тээврийн үйлчилгээний соёл боломж, бололцоондоо ахиж байгаа ч хэт удаашралтай байгаад иргэд бухимдаж байна. Нийслэл хотдоо нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч, жилээс жилд жуулчдын тоо өсөж нийтийн тээврийн эрэлт ихсэж байгаа үед үйлчилгээнд нь тавигдах шаардлага нэмэгдэнэ. Хотын өнгө үзэмж, хөгжлийн төвшинг тодорхойлох нэг хэсэг болсон нийтийн тээврийн үйлчилгээний соёлоо дээшлүүлье!  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө