Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-12 1949

    БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Мотобуудлагын батальоны 7-р ээлж үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлээд ирсэн цэргийн алба хаагчдыг Монгол улсын зэвсэгт хүчний удирдлагууд болон тэдний ар гэрийнхэн угтлаа.  

   Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2 ажиглагч офицероо илгээсэн нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон түүхийн эхлэл. Энэ л цаг үеэс эхэлж даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд Манай улсын цэргийн алба хаагчид оролцож, Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж явна. Эдгээр эгэлгүй баатруудын үргэлжлэл болсон энхийг сахиулагчдаа эх орон, гэр бүл нь угтан авлаа.

  Б.БАРХАСБАДРАЛ: ШИНЭ ХҮНДЭЭ ӨГӨХ НЭРЭЭ ЗАХИЖ ҮЛДЭЭГЭЭД БНӨСУ-ЫГ ЗОРЬСОН

  Монгол Улсын зэвсэгт хүчнээс 16000 гаруй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцсон байдаг. Эдгээр алба хаагчдын нэг бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын талбайн инженер, техникч Б.Бархасбадрал юм.

  • Эх орноосоо мордход том хүү 3 настай, эхнэр маань 1 сартай жирэмсэн, нүдэндээ нулимстай л үдэж байлаа. Шинэ хүндээ өгөх нэрээ захиж үлдээгээд явсан. Энэ хугацаанд гэр бүлтэйгээ, ялангуяа охиноо харахыг л тэсэн ядан хүлээж байлаа гэлээ.

Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагаанд манай улсын цэргийн алба хаагчдын гүйцэтгэсэн үүрэг нь энгийн иргэд болон НҮБ-ын ажилтан алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаалах байсан юм.

  Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангаж байгаа явдал. Тийм дээ ч өндөр үүрэг, хариуцлага биднийг хүлээж байдаг. Энэ л үүргээ манай цэнхэр дуулгатнууд нэр төртэй биелүүлсээр байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө