Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ГҮНИЙ УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

  TV5 News 2018-09-12 309

  Архангай аймгийн Онцгой байдлын газраас гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг  Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа.

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад 10 гаруй аврагч хамрагдсан юм.

Аврагчид усны мандлын сэлэлт, 5-10 метрийн гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө