Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БУСАНЫ ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

  Б.Уянга 2018-09-12 273

  БНСУ-ын Бусан хотод их сургуулийн дөрвөн эмнэлэг, нэгдсэн 27 эмнэлэг, төрөлжсөн 4000 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Өмнөд Солонгосын хамгийн том үзэсгэлэнгийн танхим болох Bexco –д гадны аялагч жуулчид дотоодынхонд зориулсан үзэсгэлэн боллоо.  100 гаруй орон 100 компани 180 орчим тусгайлан бэлтгэсэн үзүүлэнгийн танхимаар дамжуулан  эрүүл мэндийн салбарын мэдээ мэдээллээ солилцох боломж бүрдүүлжээ.  Хамгийн шилдэг эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, нарийвчилсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүд зэрэгтэй танилцан бизнес уулзалт хийх таатай нөхцөлөөр хангаснаараа гадныхны анхаарлыг багагүй татлаа.

   Олон улсын эрүүл мэндийн үзэсгэлэнд оролцож байгаадаа таатай байна.  Энэхүү үзэсгэлэнгээс гадна манай Бусанжин дүүргийн Сомёон медикал стрийтийн фестиваль тун удахгүй буюу 10 сарын 19-21 ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэ үеэр Сомёон медикал стритийн танилцуулга болон бусад үйл ажиллагааг зохион байгуулна.  Бусан хотын үзэсгэлэнт газруудаад аялахын зэрэгцээ их дэлгүүр орж алхангаа хот тохижилт болон бусад зүйлсийг үзэж харах боломжтой болно. Мөн шар айраг, кофены фестиваль гээд олныг хамарсан олон сайхан үйл ажиллагаа болно.

   БНСУ-ын Бусан нь Өмнөд Солонгосын хоёр дахь том хотын зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор цогцлоосноороо онцлогтой.  Бусан хотын бусанжин дүүрэгт нэг км радиус дотор 230 орчим эмнэлгийг багтаасан нь өөр газар байхгүй эмнэлгийн үйлчилгээг төвлөрүүлснээрээ ялгаатай.  Энэ удаагийн үзэсгэлэнд  бусанжин дүүргийн сомёон медикал стрийт буюу дээр дурьдсан 230 эмнэлэг багтаасан эрүүл мэндийн хорооллынхон оролцож арга туршлагаа хуваалцлаа.

   Өмнөх 2017 оны эрүүл мэндийн аялал жуулчлалын үзэсгэлэнг 40 мянган хүн үзэж сонирхон 11 орноос ирж оролцжээ.   Энэ удаагийн үзэсгэлэн ч ялгаагүй олон улсыг хамран Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжлийг тольдож чадахуйц хэмжээнд зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө