Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 ОН ГАРААД ИРГЭД 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

  Ч.Доржбат 2018-09-12 2785

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ БҮТЭН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХАГАС ЖИЛД БИЕЛҮҮЛЖЭЭ

 Эрдэнэс-Таван толгой компани  2018 оны хагас жилд 953  тэрбум төгрөгний борлуулалт хийжээ.Үүнээс Улсын төсөвт 216.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, компани 373,7 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Уг нь 2018 оны эцсээр  Эрдэнэс-тавантолгой 337.3 тэрбумын ашигтай ажиллана гэж төлөвлөж байсан ч энэ төлөвлөгөөгөө хагас жилийн байдлаар 110 хувиар давуулан биелүүлээд байна. Ингэхлээр 2019 оноос эхлэн 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдэд хүртээх бүрэн боломжтой болж байна.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ зурган илэрцүүд

  Одоо харин 1072 хувьцааны ноогдол ашиг хүртэх иргэд бид. Эрдэнэс таван толгой компанид хандаж хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй шаардлагатай байна. Улсын хэмжээнд 600 гаруй мянган иргэн л Эрдэнэс-Тавантолгойн ноогдол ашиг авах 1072 хувьцааны дансаа нээлгэсэн байна. 

   Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажиллахын хирээр хувьцааны ард түмэнд ашигтай. Нэг ёсондоо Эрдэнэс-Таван толгойн хувьцаа үл хөрөнгө шиг үнэтэй болох юмаа. Ирэх сараас эхлэн тус компани орон нутгийн иргэдэд хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллах юм байна. Мөн Улаанбаатар хотод 1072 хувьцаа мэдээллийг төвийг энэ оноос нээн ажлуулж байгаа. Энэ төвөөс дэлгэрэнгүй мэдээллүүд авах боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө