Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: АЙЛД ЗОЧЛОХ МОНГОЛ ЁС УСТААГҮЙ! ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЯДАЖ УТСААР МЭДЭГДЭЖ БАЙЯ ХОТЫН ЗАЛУУСАА!

  TV5 News 2018-09-11 1602

  Монголчууд хэзээнээс л айлд зочлох нарийн дэг ёс, журамтай ард түмэн. Эхлээд айлын гадаа очоод ирснээ мэдэгдэж, гэрт нь орж болох зөвшөөрөл авдаг. Үүний дараа айлын эзэгтэй тосож авч оруулна. Зочин айлд орохоосоо өмнө дээл хувцас, бүсээ засаж, хутгаа буулган, нударгаа эргүүлэн гэрт орж тотгыг дороос нь хоёр гардан өргөж, хүндлээд гэрт орж бүх хүмүүсийн амар амгаланг асууж мэндэлдэг. Заншил ёсоор гэрийн баруун талд сууж, хүмүүс тус бүрийн ажил үйлсийг ерөөн, насны эрэмбээр нь тамхилдаг. Ингээд гэрийн эзэгтэй таван тансаг идээний дээд шинээр цай чанаж, аягалан барьж, идээ ундаагаар дайлдаг ёстой.

  Харин одоо нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл хотод амьдарч, хотожсон ч  Монгол айлд зочлох ёс заншил үндсэн зарчмаасаа хазайгаагүй гэдгийг сана. Таньдаг найз нөхөд, хамаатан садан ч  айлд ирэхээсээ өмнө хэлэхгүйгээр шууд хаалга тогших,  амралтын цаг болон оройн хоолны үеэр асуухгүйгээр ирэх, ирчхээд гуталтайгаа орох, гэрийн гишүүдтэй мэнд мэдэхгүй байх нь бүдүүлэг үйлдэлд тооцогдох болжээ. Айлын зочны өрөөнд орж ирээд гэрийн эзний сандал болон хойморт суудаггүй. Жирэмсэн болон хүүхэдтэй айлд гар хоосон очдоггүй. Гэрийн эзэгтэйн зөвшөөрөлгүй эд хогшилд нь хүрэх, гаднаас орж ирээд гараа угаахгүй байх нь ч соёлгүй хүний шинж. Гол нь та үргэлж зочин биш таны гэрт ч зочид ирнэ гэдгийг бодож үзээрэй!  

Нөгөө талаас айлд зочин ирэхэд найрсаг хандаж, зочноо хүндлэн, хоол ундаар дайлах эцэг өвгөдөөс үлдээсэн ёсон бидэнд бий. Би энэ айлын гишүүнээс ялгаагүй гэж бодож болох ч дураараа аашилж, бүдүүлэг үйлдэл гаргалгүй хувийн соёлтой байж, уламжлалт ёсоо дагаарай !     

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө