Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

PC ТОГЛООМЫН ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ СУРАГЧДЫН ТОО ЭРС ӨСЧЭЭ

  М.Ариунжаргал 2018-09-11 564

   Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нөөц боломжиндоо тохируулан нэмэх шийдвэр гаргасан ч багш нарын тухайд 50 хүрлэх хувиар нэмэх шаардлага тавин хугацаагүй ажил хаясан. Уг нь бол 9-р сарын нэгний өдөр уламжлал болгон сургууль цэцэрлэгүүд нээлтийн арга хэмжээгээ хийсэн ч өнөөдрийн байдлаар 117 сургууль, 217 цэцэрлэг, шинжлэх ухааны 11 байгууллага хичээллэхгүй байна.

Үүний дүнд боловсролын төрийн үйлчилгээг авах эрхтэй 100 мянган хүүхдийн эрх ашиг , сурах эрх, хамгаалагдах боломж алдагдаж байна хэмээн хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үндэсний сүлжээнд элссэн 30 гаруй байгууллагын төлөөлөл мэдэгдлээ.

Багш нар ажил хаясны дүнд гарах сөрөг нөлөө үүгээр тогтохгүй гэдгийг хэлж байна. Тухайлбал  ажил хаясан хугацааны сургалтын хөтөлбөрийг сүүлд нөхөж хичээллэх шалтгаанаар сурагчдын болоод эцэг эхчүүдэд дахин хүндрэл дагуулна гэдгийг онцоллоо. Тэдний зүгээс боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлд хандан бүхий л үйл ажиллагааны үр дагавар хүүхдийн эрхэнд хамаарч байгаа тул сөрөг үр дагавруудыг тооцон хариуцлагатай ажиллах хэрэгтэйг хэлж байна. Харин эцэг эхчүүдийн зүгээс ажил хаялт үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарахаас гадна хүүхдийн хөгжилд чиглэсэн зүйлийг хийх хэрэгтэйг хэллээ

  Монгол улсын тухайд НҮБ ын конвенцид нэгдсэн орны хувьд ямар ч үед хүүхдийн бүх эрхийг бүрэн дүүрэн хангахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай улс. Тиймээс хаана хаанаа асуудалд нухацтай хандаж  хурдан шийдэх хэрэгтэйг хэлж байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд нөлөөллийн үнэлгээ явуулах зорилгоор 108 утсанд эцэг эхчүүдийн саналыг сонсож эхэлжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө