Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б. ӨНӨРЖАРГАЛ: “ОРХИОД ЯВСАН НӨХРИЙНХӨӨ ГАРЫГ ХАРАХГҮЙ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ ЗӨВХӨН ӨӨРИЙН ГАРААР БҮТЭЭНЭ”

  Г.Бадамлянхуа 2018-09-11 10883

 Манай улсад 80 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэй бий. Гэр бүлээ тэжээж, нийгмийн амьдралд өөрийн гэсэн байр суурь олохын төлөө бүсгүйчүүд хичээж байгаа. Томоохон худалдааны төв, захуудаар орсон ч голдуу эмэгтэйчүүд л лангууны ард зогсож байгааг харж болно. Тэгвэл тэдний төлөөлөл Б. Өнөржаргал бүсгүйг цаг хөтөлбөр онцоллоо. Таван хүүхэдтэй нь хаяад явсан нөхрийнхөө гарыг харалгүй, цөхрөлтгүй зүтгэж яваа эмэгтэй юм.

  Хоёроос есөн насны 4 хүүхэдтэй, өрх толгойлж яваа энэ эмэгтэйг Б. Өнөржаргал гэдэг. Эднийд өөрийн 4 хүүхдээс нь гадна төрсөн эгчийнх нь ганц охин амьдардаг байна. Түүний том охиныг Одгэрэл гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй. 55-р тусгай сургуулийн 4-р ангид суралцдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй том охин, 3 нялх хүүхдээ аав нь орхиод явжээ.

“Аавдаа хаягдсан ч ээжийнхээ  амьдралын гэрэл гэгээ нь болж яваа үрсийнхээ төлөө бүхнээ зориулж, амьдралын нугачаанд толгой гудайлгахгүй” гэж бардам хэлэх Өнөржаргал бүсгүйтэй бид ярилцсан юм. Өнөржаргал их сургуулиа нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Удаа ч үгүй гэр бүл зохиож, 20 настайдаа том охин Одгэрэлийг төрүүлжээ. Тэрбээр хэлэхдээ түүний өнөөдрийн амьдрал 9 жилийн өмнөх амьдрал тэнгэр, газар шиг ялгаатай гэж байлаа. Өнөржаргал өглөө 5 цагт босдог. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчихөөд, тарах хүртэл нь хувиараа таксинд явдаг байна.

  Содбилэг, Отгонбилэг гэх 2 настай хоёр ихэр хүү охин нь болон 3 настай Хулан охин  гэрийнхээ ойролцоо хувийн цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээс үнээ хөнгөлдөгт баярладгаа Өнөржаргал хэлж байсан юм.  Эднийх саяхнаас байшиндаа засвар хийж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд 4 хүүхдийнхээ өрөөг тохижуулна гэж байлаа.

  Том охин Одгэрэлийн асаргааны 200 мянган төгрөг, таксины 20 гучин мянган төгрөгөөс өөр орлогогүй ч орхиод явсан нөхрийнхөө гарыг хардаггүй. Дөрвөн хүүхдийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөнө, тэдний ирээдүйг зөвхөн өөрийн гараар бүтээнэ хэмээн Өнөржаргал ярьж байсан юм. Хашаагаа ч мөн засч янзлахаар төлөвлөжээ.

 

Хүүхдүүдээ бүгдийг нь сургууль соёлд оруулж, боловсролд нь анхаарна. Хамгийн чухал нь хүн байх ухаанд суралцуулна гэж байлаа. Өнөржаргал хэлэхдээ: Амьдрал тоглоом биш, аав, ээж болох хариуцлага, амьдрал зохиох их ухаан, хүнийг хайрлах нинжин сэтгэлийг хүүхдүүддээ  хамгийн түрүүнд зааж, хүмүүжүүлнэ гэж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө