Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛОН УДААГИЙН ВИЗ ХҮССЭН ИРГЭН БНСУ-Д 3-5 ЖИЛЭЭР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

  Т.Бадамханд 2018-09-11 2436

Мэдээллийн үеэр Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд солигдсон, Солонгосын 7 хоног зохиогдох, олон удаагийн визний мэдүүлэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.  

  БНСУ руу зорчих Монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан байна. БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан. Харин энэ удаад 6 нөхцөлийг нэмж заасан байна. визний нөхцөлийн эхний 5 нөхцөл хуучин хэвээр байх юм. Харин бусад нөхцөлүүдэд өөрчлөлт оруулжээ.

  2017 онд БНСУ-д зорчихоор виз мэдүүлэх хүсэлт ирүүлсэн монгол иргэдийн тоо 130 мянгад хүрсэн байна. Харин энэ тоо энэ оны эхний 7 сарын байдлаар гэхэд 80 мянга гарсан байгаа нь жил бүр БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байгааг статистик харуулж байна. харин БНСУ руу зорчих олон удаагийн виз хүссэн монгол иргэдийн тоо өнгөрсөн онд 37 мянга байсан бол БНСУ-аас Монгол улсад зорчих олон удаагийн виз хүсэгч солонгос иргэдийн тоо 1000 орчим байсан байна. Манай улсын иргэдийн хувьд виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж ирдгийг албаныхан хэлж байна. Ялангуяа дансанд байршуулах 5 сая төгрөгийн барьцааг тодотгох баримтыг хуурамчаар үйлдэн виз мэдүүлэх тохиолдол их байдаг байна. Зарим тохиолдолд долоо хоногт 1000 орчим тохиолдлын хуурамч бичиг баримт илрүүлэх нь байдаг байна.

  Олон удаагийн визний журмын дагуу хүсэлтээ ирүүлээд үнэн зөвөөр мэдүүлсэн тохиолдолд 3-5 жилийн хугацаатай виз олгох боломжтойг консулын газраас мэдээллээ. БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамнаас мэдээлсэн бас нэгэн зүйл бол Солонгосын соёлын 7 хоног юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илэрхийлэх тус үйл ажиллагаа энэ сарын 15-25-ны хооронд зохион байгуулагдана.

 

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө