Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  TV5 News 2018-09-11 2753

ХОНЬ

Зарим нэг ашигтай боломжууд гарч ирнэ. Гэвч тэдгээр боломжуудыг ашиглахын тулд өөртөө хэт их эрсдэл бүү гарга. Бизнестэй холбоотой асуудлаа зохицуулахаасаа өмнө гэр бүлдээ байгаа асуудлыг шийд. Дотоод амар амгалан байдал, сэтгэлзүйгээ хөгжүүлэхийн тулд оюун санааны эмчилгээ хийлгэ.

ҮХЭР 

Зохиол туурвидаг, зураач ая зохиогч нар өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлэх оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих, хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Болзоонд явж өөрийнхөөрөө бай.

ИХЭР 

Өнөөдөр таны төсөөлөл уран сэтгэмж нэмэгдэнэ. Зохиол туурвидаг, зураач ая зохиогч гэх мэт хүмүүс өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлэх оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих, хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Давшилт хий. Болзоонд явж өөрийнхөөрөө бай.

МЭЛХИЙ

Ажил хэрэг ба хувийн амьдралдаа сонголт хийхэд амаргүй байх нь. Tа ажлаа зөв сонговол сарын турш амжилт таныг дагana. Сайтар бод, та алдахгүй. Төрийн албанд ажилладаг бол тушаал дэвших сайхан нөхцөл бүрдэж байна. Таны ажлын ачаалал даах чадвар бусдыг гайхшируулна. Гэр бүлдээ цаг гаргаж, анхаарлаа хандуул.

АРСЛАН

Эрч хүчээ хуримтлуулах цаг үе. Өсвөр насныхан техникийн олимпиадад оролцож хамгийн ухаантай нь гэдгээ батлан харуулна. Гялалзах оргилыг эзлэхээр бүү тэмүүл, одоохондоо дараагийн ялалтынхаа төлөвлөгөөг боловсруул. Хэрвээ та үндэс сууриа сайн тавьж чадсан бол гялалзсан ялалтууд дарааллан ирэх болно.

ОХИН 

Энэ өдрийн үйл явдлууд таны ёс суртахууны дүр төрхийг харуулна. Та хувийн сайн сайхнаа бодох эсвэл иргэний үүргээ биелүүлэх гэсэн хоёр сонголтоос нэгийг нь хийх нөхцөл байдалд орж магадгүй байна. Хувиа хичээсэн үзлээсээ татгалзаж сул дорой нэгнийг хамгаалж сурахыг хичээгээд үзээрэй.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр амьсгаагаа авч жаахан амар. Гэхдээ бизнесийн ямар ч үйл явдалд бэлэн байгаарай. Гарын үсэг зурахаас өмнө бизнесийн хамтран ажиллах бүх баримт бичгээ нягталж үзэж, хуульд харшлах зүйл байгаа эсэхийг сайн хяна. Чухал уулзалт цуцлагдаж мэдэх ч үүнд ихээхэн ач холбогдол өгөөд хэрэггүй. Дахин цаг товлох ба удаан цаг гарздахгүй учир та санаа амар байж болно. Хуучны анд нутагтаа буцан ирэх нь. Иймээс таны төлөвлөгөөнд гэнэт оройн уулзалт орж ирэх төлөвтэй.

ХИЛЭНЦ

Одоогоор тийм ч их ахиц дэвшил гарахгүй байгааг та анзаар. Номоо хураахад зарцуулдаг цаг зав үр бүтээлгүй болохыг хойшид ойлгоно. Даатгалын бодлого шинэчлэгдсэн эсэхийг шалгаж аливаа өөр зээлээс холуур явахыг зөвлөж байна. Танд санаа амар тайван байх орчин хэрэгтэй. Ойр дотны хүнтэйгээ хамт байж, өөрийн хүсэл мөрөөдөл, урт хугацааны турш дотроо хадгалж явсан зорилгынхоо талаар ярилц. Нээлттэй, шударга байх цаг таны хувьд хэдийн иржээ. Та өөрчлөлтийг бий болгох болно.

НУМ

Үүрэг хариуцлагаа хүлээхийн тулд оюун санаа, сэтгэл зүрхээ нэгтгэ. Та бие сэтгэлээ ажилдаа зориулж чадвал бусад хүмүүс таны авъяас чадварыг үнэлэх болно. Харин та ажил мэргэжилдээ сэтгэл дундуур байгаа бол томоохон шийдвэр гаргах цаг хэдийн иржээ. Ажлаа хийж дуусгасан бол алжаалаа тайлаад амар. Даргатайгаа асуудал үүсгэж мэдэх тул үг хэлээ цэгнээрэй.

МАТАР

Эргэлзээгээ тайлах, сэтгэл санаагаа ариусгах, бодлоо цэгцлэхтэй холбоотой шүүмжлэлтэй өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Гэхдээ од эрхсийн таагүй байрлал таныг ажлаа бүтээх, зорилгодоо хүрэх, бусадтай харилцан ойлголцоход саад болох төлөвтэй. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дотны хүмүүстэйгээ зөрчилдөх шалтгаан болж магадгүй. Хэрүүл маргаан, харилцан үл ойлголцол хосуудын харьцааг ч цэглэж мэднэ. Тиймээс хувийн амьдралдаа ямарваа нэг эрс шийдвэр гаргах, бодлогогүй алхам хийхээс зайлсхий.

ХУМХ

Өнгөрсөн явдалтай холбоотой мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхээс өмнө хууль шүүх, хөндлөнгийн оролцоо шаардагдана. Амьд тоглолтонд оролцох, инээдмийн үзүүлбэр үзэх зэрэг нь уран зөгнөлт ертөнцөөр аялах гайхамшигтай арга байх болно.

ЗАГАС

Танд шинэ дотны найзтай болох эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болох боломжийг олгох болно. Шинэ хамтрагчтайгаа орлогын ашигтай эх үүсвэр бий болгох гэрээ байгуулж магадгүй. Зөрчилтэй байгаа хамтрагчтайгаа харилцаагаа сайжруулах болно. Найз нөхөд, хамаатан садан, хөрш айлдаа зочилж амарснаар тайван байдлыг бий болгоно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө