Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: БОЛЗОО БОЛ БИЗНЕС УУЛЗАЛТ БИШ

  М.Уянга 2018-09-10 648

  Болзоо гэдэг нь хүнийг догдлуулж, баярлуулж, аз жаргалтай эсвэл үзэн ядах бүр амьдралыг нь өөрчилж ч болох тодорхой нэг нандин дурсамж үлдээдэг  чухал үйл явдлыг хэлдэг. Болзоонд явахдаа эрэгтэй нь  машинаар эмэгтэйгээ ирж авч хүргэж өгөх, хаалга онгойлгож өгөх, зоогонд орохдоо сандалд нь түрүүлж суулгаад өөрөө дараа нь суух, халуун хүйтэн аль ч үед халамж тавих, эелдэг боловсон харьцах, гар утсаараа оролдохгүй байх гэх мэт соёлтой байх ёстой. Харин болзоонд явж буй хоёр хүн хоёулаа болзоондоо анхаарал тавьж, цагаа барьж, нэгнээ хүлээлгэхгүй, хаашаа явах, ямар газар очих, ямар хоол идэх, тооцоогоо хүртэл хувааж хийх гээд бие биетэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргах нь болзоог илүү төгс болгодог ч гэж зарим нь боддог.  Үүнтэй төстэй асуудлаар нэгэн Солонгос эмэгтэй видео бичлэг хийж цахим орчинд  нийтэлсэн нь хэдий бүдүүлэг харагдсан ч үнэн ярьж байна гэж хүмүүс дүгнээд байгаа.  

  Гаднын өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс болзохдоо аливаа тооцоог аль нэг нь биш  хоёулаа хувааж төлдөг. Хэрэв нэг нь төлсөн бол эелдгээр би дараагийн удаад эсвэл эндээс гараад очих газрын тооцоог хийе гэж хэлдэг байна.

 Учир нь болзоо бол бизнес уулзалт биш гэж үздэг. Тэгэхээр бүсгүйчүүд болзоонд явахдаа мэдрэмжтэй байж, хэн хэнийгээ эвгүй байдалд оруулахгүй, аль болох өөрсдөдөө аз жаргалтай мөчийг үлдээхийн төлөө байгаарай!     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө