Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХАНДАХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ БОЛСНЫГ ДЭЛХИЙ ОЛОН УЛС САНУУЛЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-09-10 276

 Манай улсад харааны бэрхшээлтэй  иргэдийн нийгмийн асуудал орхигдож байгааг хараагүйчүүдийн холбооноос хэлж байна.  

   Хэдийгээр хараагүй болсон ч тэднийг хүн гэж хүлээн авч, тэдэнд зориулан хийж буй ажлаа хариуцлагатай хийх шаардлагатайг хараагүй иргэд дуу нэгтэйгээр хэлж байна. Хамгийн энгийн зүйл бол тэдэнд зориулсан товгор хээ бүхий зам. Манай улсад байх хараагүй иргэдэд зориулсан зам нь хаанаас эхэлж хаана дуусч байгаа нь үл мэдэгдэх, хаашаа чиглэж байгаа, замын урд талд шат, хашаа, саад тотгор байгаа эсэх нь үл мэдэгддэг нь олон улсад мөрдөгддөг стандартаас хэт хол хоцорч байгааг харуулж байна. австрали улсад гэхэд хараагүй иргэдэд зориулсан зам талбай нь хаашаа эргэж байгаа чиглэл заасан хээтэй, зам дуусаад шат байна уу үгүй гэдгийг таяганд нь мэдрэгдэхээр хийж өгсөн байдаг байна. мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ажилладгийг чуулганд оролцогч эксперт хэлж байна.

    Манай улсад одоогийн байдлаар 10 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. хэдийгээр харааны бэрхшээлтэй ч тэднийг нийгмийн амьдралд ивэдхитэй оролцуулах, ажил хөдөлмөр эрхлүүлэхэд төрийн бус байгууллагууд онцгой анхааран ажиллаж байна. гэсэн ч төрийн бодлого шийдвэр дутагдаж байгааг тэд хэлж байна. хамгийн нэгдүгээрт харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан зам талбай, дуут дохио зэргийг бүтээн байгуулахаасаа эхлээд шийдэх шаардлагатайг тэд учирлаж байна.

   АНУ-д гэхэд Харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан сургагч багшийг бие даатал нь дагалддаг байна. Брайль хэл сурахаас эхлээд гадна орчинд явах, хөдөлмөрлөх гээд амьдралд нь шаардлагатай бүхий л зүйлсийг нь зааж сургадаг байна. харин манай улсад харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулсан бодлого дутагдаж байгааг хараагүйчүүдийг үндэсний холбооноос хэлж байна. Ази Номхон далайн бүс нутгийн 17 орны төлөөлөгчид нэгдэн харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна. чуулган 3 өдрийн турш үргэлжилнэ.

Togoo Badamaa-н зураг.

 Манай улсын хараагүй иргэдийн нийгмийн асуудал орхигдож байгаагаас гадна тэдэнд хандах хандлагаа өөрчлөх шаардлага байгааг чуулганд оролцогчид хэлж байна.

Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн чуулганд 17 орны төлөөлөгчид оролцож байна.

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө