Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН IX ФОРУМД ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

  С.Золбоо 2018-09-10 655

 Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 9-дүгээр форумд хоёр орны алслагдсан бүс нутгаас хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон байна . Тухайлбал Баян-Өлгий, Увс аймаг болон Хятад улсаас 4500км цаанаас төлөөлөгчид оролцож, салбарын ололт амжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн санаа бодлоо хэлж, идэвхтэй оролцжээ.

   Форумын үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг мэргэшүүлэх асуудалд илүү анхаарч ажиллана гэдгийг хоёр орны төлөөлөгчид хэлж байсан. Форумд МСНЭ-ийн 21 аймгийн 23 салбарын төлөөлөгчид оролцсон бол Хятадын  мужаас хүртэл Монгол орныг зорьж ирсэн сэтгүүлчид иржээ. 

  Хоёр орны орон нутгийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс олон ажил эхлүүлж байгаагийн нэг жишээ бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг зохион байгуулагчид онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө